Таван жил Засгийн эрх барьсан Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатарт мөн ч хүнд эдийн засагтай улсыг хүлээлгэж өгсөн. Зараагүй нүүрсээ зарчихсан юм шиг хэт хөөсөрсөн төсөв батлуулчихаад хэцүүдэж байгаа энэ үед шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар барьц алдаж байна. Учраа олоогүй, аргаа барсан эрх баригчдын толгойд хамгийн түрүүнд алт, зэсээ ухах санаа сэдэл төрдөг. Эдийн засаг хямарч, төсөв алдагдалтай гарахаар Талын мэлтэс, Гутайн даваа, Ноён уул, Хэнтий, Алтай, Хангай нурууны алтанд санаархаж, сав л хийвэл сарвайдаг. Алт ухаж эдийн засаг сэргэж л байвал ямар хор хөнөөлтэй нь тийм ч сонин биш. Үе үеийн сайд, дарга нарын аргаа барахдаа гараа сарвайдаг Алтай, Хангай, Хэнтий нурууны алтыг ухаад дуусах юм бол Монгол орон ямар ч алтгүй болно гэсэн үг. “Алт” хөтөлбөрийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны эхээр хэрэгжүүлж, ард түмэнд амлалт өгсөн цагаас хойш Монголд алт ухах чимээгүй тахал нүүрлэсэн. Түүнээс хойш 2016 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед “Алт-2” хөтөлбөрийг батлах хууль гарч байсан. Харин сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алт-3 аянд хэсэгчилсэн хориг тавьсан. Ерөнхий сайд Г.Занданшатар Ноён уулыг ухахгүй гэж мэдэгдсэн ч түүнтэй дүйцэх хэмжээний газрыг ухах гэж “Алт-3” төслийг хэрэгжүүлсэн гэж иргэд харж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-аас баталсан “Алт 3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 85 дугаар тогтоолд хэсэгчилсэн хориг тавьжээ. Уг тогтоолыг УИХ 2025 оны долдугаар сарын 9-нд баталж, долдугаар сарын 22-нд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хориг тавьж, албан тоотыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн байна. Тэрээр хориг тавихдаа дараах үндэслэлийг дурдсан юм. Нэгдүгээрт, тусгай хамгаалалттай газар нутгийг багасгахгүй байх шаардлагатай.
Тогтоолд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд өмнө нь тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг өөрчлөхөөр тусгасан нь байгаль орчны хамгаалалтын бодлоготой зөрчилдөж байна гэж үзжээ. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн зарчмыг зөрчих эрсдэлтэй. Тогтоолд “2025 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасныг Ерөнхийлөгч хориг тавих эрхийг нь хязгаарласан заалт гэж үзсэн байна. Иймд Ерөнхийлөгч УИХ-аас баталсан тогтоолд хэсэгчилсэн хориг тавьж, уг асуудлыг холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн байна.
| ЕРӨНХИЙ САЙД НАР АРГАА БАРАХААРАА Л “АЛТ УХНА” ГЭЖ УЛАЙРДАГ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |