Төрийн ордонд “төөрч” яваа гишүүдийн нэг нь С.Замира. Саарал ордонд найман сар суусан ч тойргийнхоо иргэдэд танигдаагүй, амандаа ус балгасан аятай чуулганы хуралдаан дээр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэггүй, төлөөлөх үүргээ мартаж, парламентад суугаа “хэл”-гүй гишүүний нэг гэгдэж буй түүнийг ард түмэн анхнаасаа л өндөр настай, казах эмэгтэй гэцгээж байсан билээ. Сонгогдсоноосоо хойш ордны хонгилд олон ч биш, ганц удаа сэтгүүлчидтэй таараад “Манай нам дөрвөн суудал авахад УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нөлөөлсөн. Түүний нөлөөгөөр бид УИХ-д орж ирсэн” гэж хэлээд хүүхэд, нохойн элэг, доог болсон “гунигт” түүхтэй. Өөрөөр онцгойрсон зүйл түүнд алга, үнэндээ.
Өндөр настай, казах гэдгээс нь гадна түүнийг “Хүмүүлэнгийн ажилтан, сайн үйлсэд сая саяар нь хандив өгдөг” гэж ойр тойрныхон нь “шиддэг” ч бодит байдал арай өөр. Тодруулбал, С.Замира Баян-Өлгий аймгийн баялгийг гадаадуудтай “хамтарч” ухдаг, алтны ордны “эзэн”. Байгаль сүйтгэж, алт олборлосныхоо “нүгэл”-ийг хандиваар хаацайлдаг гэсэн үг. Үүнийг баримтаар хүргэе.
УИХ-ын гишүүн С.Замира ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хабекомон” ХХК-ийг Унгар Улсын иргэн Тодев Иван Николаевтой, “Гаухар тас” ХХК-ийг Казакстан Улсын иргэн Компания Прииртышская Стройтельнаятой хамтран эзэмшдэг ажээ. Гадаадын хөрөнгө оруулалттай хоёр ч компанийн гар, хөл гэсэн үг. Мөн тэрбээр “Бүркит корпораци” ХХК-ийг нөхөр Уатхан Хажымураттайгаа хамтран эзэмшдэг. Цаашилбал, “Хабекомон” ХХК нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байх Алтан толгойн ордын хайгуулын лицензийг 2015 оноос эзэмшиж байгаа. Харин “Бүркит корпораци” ХХК нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Хуурай салаа, Булган гол, Индэрт, Их жаргалантын алтны ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг байсан. Байсан гэсний учир нь АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний шийдвэрээр компанийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Шалтгаан нь, С.Замира компанийнхаа тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэдэг ч үнэндээ С.Замира нөхрийнхөө хамт дээрх ордуудын алтыг цөлмөөд дууссан учраас лицензээ “алдаж” байгаа дүрээр хаясан гэсэн үг.
Эндээс харахад, У.Хажымурат, С.Замира нь хамтын ажиллагаа, алт ухуулах талбай түрээслэсэн санхүүжилт зэргийг хувийн дансаараа тогтмол авдаг байж болзошгүй. Энэ нь татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдох баримт билээ. Түүнчлэн С.Замира олтны ордоо томруулж, өөр ашигтай хайгуул, ашиглалтын лиценз санаархаж төрд орж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, тэрбээр гаднын хөрөнгө оруулагчидтай нийлж, Монголын баялгийг ухаа ажилдаа гаршсан нэгэн шүү дээ.
| БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |