Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Адылбек Касымалиевийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч уулзалтын үеэр Монголын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлээд, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь хоёр орны харилцааны түүхэнд тодоор бичигдэж, хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж байгааг онцлов. Тэрбээр мөн Монгол, Киргизийн эрх зүйн үндсийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хооронд 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан нь цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг дурдав. Төрийн тэргүүн харилцан тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Өөрийн зүгээс Дарга А.Касымалиев сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг тэмдэглээд, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэлэв. Ташрамд дурьдахад, Киргиз Улсад Засгийн газрын тэргүүн буюу Сайд нарын танхимын дарга, түүний гишүүдийг Парламентын зөвшөөрлөөр Ерөнхийлөгч томилдог бөгөөд Сайд нарын танхимын дарга нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг давхар гүйцэтгэдэг. Адылбек Касымалиев 2024 оны арванхоёрдугаар сард уг албанд томилогдсон юм.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |