УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүллээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Эрчим хүчний салбарын улс орны нөхцөл байдлыг хүн бүхэн мэдэж байгаа. Миний хувьд зүүн бүстэй холбоотой эрчим хүчний найдвартай, эх үүсвэр, аюулгүй байдал гэсэн гурван асуулт асуухаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, 10 аймагт хэрэгжих дулааны цахилгаан станцын асуудлууд юу болж байгаа вэ. Солонгос компани дампуурсан тэр хугацаанд Монгол Улс зээлийнхээ хүүг төлөөд явж байгаа гэсэн зүйл ярьсан. Цаашлаад, Зүүн бүсэд Хэнтий, Сүхбаатар аймгуудад хоёр станц баригдаж байгаа. Энэ ямар байдалтай байгаа вэ. Хоёр сарын өмнө ярихад тавдугаар сарын 12 гэхэд асуудал нь шийдэгдээд ажил цаашаа үргэлжилнэ гэсэн зүйлийг чуулганы хуралдаан дээр танилцуулж байсан. Хоёрдугаарт, Зүүн бүсэд Багануур, Чойбалсан чиглэлийн 220 килловат шугамын ажлууд хийгдэхээр зураг төсөл, судалгаа хийгдсэн байгаа. Мөн Зүүн бүсэд эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал огт байхгүй. Бидний өмнө тулгамдаж буй асуудал нь шугамнууд Багануураас Чойбалсан чиглэлийн 220 килловатын шугамын асуудал ямар түвшинд явагдаж байгаа вэ, гэдгийг асуумаар байна. Гуравдугаарт, Дорнод аймгаас Дорнодын цахилгаан станцаас бидэнд асуулт тавиад байгаа, ялангуяа ирэх өвөл станын хэвийн үйл ажиллагаа хангахад нүүрсний үнийн ойлголцлууд, мөн уурхай станц хоёрын хооронд үнийн хоёр санал дээр зөрүүтэй байдалтай байна. Тэгэхээр үүн дээр Эрчим хүчний зохицуулах зөвлөл ямар байр суурьтай байгаа вэ.
Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт: Багануур, Чойбалсан чиглэлийн 220 килловатын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах хэрэгцээ байгаа. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан. Энэ шугамнуудыг эрэмбэлж, улсын хөгжлийн төлөвлөгөө ирэх онуудын төлөвлөлтөнд оруулах чиглэлээр Эрчим хүчний яам болон Сангийн яам мөн бусад донор байгууллагад тавьж, эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. 10 аймгийн дулааны станц төсөл нь 2018 онд зээлийн хэлэлцээр байгуулаад, хэрэгжсэн. Эхний зургаан сардаа багтаж, БНСУ-д өрнөж байгаа шүүхийн шийдвэр гармагц, үүнээс хамааран гүйцэтгэгчийг солих зэрэг шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх чиглэлээрх ажлыг зохион байгуулж байна. Энэ процессээс болоод зургадугаар сараас нэг жилийн хугацаатай хоцрогдол үүссэн. Анх 2026 онд багтааж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан. Дорнод бүсийн эрчим хүчний систем нь Төрийн өмчит компани дээр нүүрсний тулгамдсан асуудал үүсгэж байгаа. Мөн үнийн өсөлтийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр шийдвэр гарвал өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд Эрчим хүчний сайдаас тодорхой чиглэлүүд өгч, Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс уурхайнуудтай хэлэлцээр хийх юм.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Нэгдүгээрт, 10 аймгийн цахилгаан станцыг барих төсөл дээр шалгарсан компани нь хоёр жил болоод дампуурчихдаг,. Ямар учир шалтгаанаар ийм найдваргүй компани шалгаруулсан бэ. Үүн дээр ямар хариуцлага хүлээх вэ, Хоёрдугаарт, Эрчим хүчний зохицуулах хороо үнэ ханшныхаа асуудлыг шийдэх гэж байгаа бол төсөв хөрөнгө батлахаас өмнө тодорхой шийдэлд хүрээд, дараа нь үнэ ханшаа нэмдэг болохгүй бол уурхай үнээ нэмдэг дагаад хэрэглэгчдийн үнэ нэмэгдэх гээд байдаг. Цаашлаад, төсөв дээр дарамт үүсдэг. Тэгэхээр өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороо шийднэ гэж ярихаас илүүтэй шийдэж буй процесс нь хурдан явах тал дээр Эрчим хүчний яамыг анхаараасай гэж хүсэж байна.
Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О,Хуягцогт: 10 аймгийн дулааны станцын зээл БНСУ-ын зээлийн нэг нөхцөл нь тендерийг зөвхөн Солонгос Улсын гүйцэтгэгч компаниудын дунд шалгаруулна гэдэг нөхцөлтэй байсан. Харамсалтай нь, тендер 2021 онд зарлагдаад 2022 онд гүйцэтгэгч шалгарсан. Цаашлаад, нүүрсний үнийн хувьд Дорнод бүсийн эрчим хүчний компанид тодорхой үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа нэг компани байдаг, тэр компаниас хамааралтай асуудал байгаа учир хэлэлцээр нэлээн хүнд байна. Гэхдээ энэ нь төсөвт шууд нөлөөлөхгүй.
| Ц.ИДЭРБАТ: 10 аймагт хэрэгжих дулааны цахилгаан станцын төсөл юу болж байгаа вэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |