УИХ-ын чуулганы хуралдаан утгаа алдлаа. Ирцээ бүртгүүлчихээд гараад гүйчихдэг гишүүдийг үлдсэн хэд нь нөхөх гэж үнэндээ үйлээ үзэж байна. Хатуухан хэлэхэд сүүлийн хагас сарын хугацаанд чуулганы хуралдаандаа тогтож суугаад чухал асуудлаа эрэмбэлж байгаа хүн нэгээхэн ч алга.
Эрх мэдэл сандал суудлын төлөө хошуурч гүйсээр эцэст нь эдийн засгаа элгээрээ хэвтүүлэх нь л дутаж байна. Өчигдөр гэхэд л УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2026 оны хөгжлийг төлөвлөгөөг баталсан. Ирэх жилүүдэд эдийн засаг хэрхэх вэ, хөгжлийн төлөвлөгөөгөө хэрхэн харж байгаа вэ гэдгийг шийдэх хариуцлагатай цаг хугацаа баймаар. Цаашлаад эдийн засагчид ирэх онд инфляц 8.2 хувьд хүрч, нүүрсний үнийн уналт 2027 он хүртэл үргэлжилнэ гэдгийг сануулсаар байна. Түүнчлэн төгрөгийн ханш суларч, шатахууны үнэ нэмэгдснээс эдийн засагт ирэх жилүүдэд ирэх дарамт хэрээс хэтэрч, ард түмний нуруунд ирэх ачаа нэмэгдэх нь тодорхой болоод буй.
Сүүлийн жилүүдэд төсвийг тун өөдрөгөөр төсөөлж, баталж, төсвийн тансаглал хэрээс хэтэрсэн нь үнэн. Гэтэл өнгөрсөн өвөл он гарахтай зэрэгцэж баталсан 2025 оны төсөв төсөөлөлдөө хүрэхгүй, орлого тасарч мэдэх нөхцөл байдал руу орчихсон нь ч нууц биш.
Уг нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад энэ онд алдагдалгүй төсөв баталсан нь сайн боловч эдийн засгийнхаа экспортын ихэнх хувийг хангадаг нүүрсний борлуулалтыг хэт өөдрөг төсөөлсөн ч дэлхий зах зээлд нүүрний үнэ унаж, худалдан авалт буурсан.
Гэтэл төсвийн орлого тасарч, төсөөлөлсөн төсөвтөө хүрэхгүй байх нөхцөл байдал хангагдсан гэдгийг анхааруулсаар байтал Засгийн газар төсвөө тодотгохгүй гэж гүрийж байгаа аж. Энэ талаар өнгөрсөн сард Сангийн сайд “Орлого тасарсан эсвэл зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал гурван хувиас давбал тодотгол хийнэ.Энэ оны улсын төсвийн орлого, зарлага хэвийн байна. Төсвийн хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наядаар биелж, орлого хэвийн байна” хэмээж байлаа.
Гэвч үнэн хэрэгтээ нүүрсний үнэ буурч, гадаад зах зээлийн нөхцөл байдал таагүй байгаа энэ үед төсвөө тодотгохоос аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг сануулсаар байна. Өөрөөр хэлбэл, төсвийн хэт тэлэлтээс төлбөрийн тэнцэлд ханшийн сөрөг нөлөөлөл үүсгэсэн. Үүнийг дагаж, Төв банк саяхан бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар нэмсэн хариу арга хэмжээ аваад буй.
Хэдийгээр Монголбанк нэг удаагийн хариу арга хэмжээ авсан ч цаашид нүүрсний үнэ унасаар байвал валютын нөөцөөс эхлээд эдийн засгийн хүндэрлүүд гарч эхэлнэ. Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр одоогийн Засгийн газар улсын эдийн засаг уруудах уу, сэргэх үү гэдэг нь огтоос чухал биш боллоо. Тиймдээ ч УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр дөрөв, тавхан гишүүн, 20 гаруй ажлын хэсгийн гишүүн сууж байна гэж шүүмжлэх хүртлээ тангараг өргөсөн гишүүд улсын эрх ашгаас илүү сандал суудал руу хошуурч байгаа нь бодит үнэн боллоо.
Хэдийгээр Засгийн газрын үйл ажиллагаа тасалдахгүй, төрийн ажил хэвийн явж байгаа гэж сайд нар төдийгүй УИХ-ын гишүүд ам таглаж байгаа ч бодит байдал дээрээ ийм л байна Цаашлаад улс төрийн энэ тодорхойгүй нөхцөл байдал ирэх долоо хоногт ч үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд УИХ-д Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Уг тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх даваа гараг хүртэл хэлэлцэхгүй. Цаашлаад 10 хоногийн хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх процесстой.
Энэ мэтээр улс төрд үүссэн асуудал, эрх мэдлийн төлөөх зодоон урт удаан үргэлжлэх нь. Энэ байдлаараа Монгол Улс гурилын уутаа гөвж дуусах нь. лгээрээ хэвтсэн эдийн засгаа хэзээ сэргээж, ард түмний ачааг хөнгөлөх вэ, дарга нараа.
| ЭРХ МЭДЛИЙН ӨРСӨЛДӨӨНД ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |