Барилгын компанитай, толгой “баян” төлөөлөгчдийн нэг Г.Батсайхан гаалийн байцаагчаас ажлын гараагаа эхлүүлсэн. Тэр 2001-2007 онд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт Улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад, “Бумбагранд констракшин” ХХК-ийг байгуулж, ажлаасаа гарсан байдаг. Ингээд 2015 он хүртэл бизнесээ өргөжүүлж, төрсөн ах Г.Энхтүвшинтэйгээ хамтарч Зайсанд байрлах “Бумба гранд” хотхоныг барьж хөлжсөн гэгддэг. Г.Батсайханы “Бумба гранд” хотхоны байрууд нь тус бүр дөрвөн унтлагын, гурван ариун цэврийн өрөөтэй, цонхоороо Туул голыг эргээс нь тольдох харууцтай учраас “тансаг зэрэглэл”-ийн тодотголд бүрэн багтдаг. Ингээд гэнэтхэн буюу 2015 онд ГЕГ-ын Захиргааны Хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдоод, 2016 оноос Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тухайн үеийн Засаг дарга Д.Алдаржавхлангийн орлогч болж, улс төрд орж ирсэн түүхтэй.
Г.Батсайхан “Бумба гранд констракшн”, “Бумба гранд инженеринг” ХХК-ийг төрсөн ах Г.Энхтүвшинтэйгээ хамтран эзэмшдэг. Төрсөн ах Г.Энхтүвшин нь Байгаль орчны яаманд газрын дарга, Баянгол дүүргийн ЗДТГ, Д.Дэмбэрэлийг Хөдөлмөрийн сайд, УИХ-ын дарга байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Сүүлд МАН-ын Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Өөрөөр бол, Г.Энхтүвшин нь МАН-ын гал тогоонд нөлөөтэй байж ирсэн учраас гаалийн байцаагч дүүгээ улс төрд хөтөлж, оруулсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй. НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан төрсөн ах Г.Энхтүвшинтэйгээ хамтран эзэмшдэг “Бумба гранд констракшн” ХХК-аараа өдгөө түгжрэлийн төв цэгт буюу “Алтай” хотхоны хойно, хашаанд нь тулган 240 айлын хоёр блок, 16 давхар “Middle River” гэх хотхон барьж байна. Эхний ээлжийн 120 айлын “А” блок орон сууцаа өнгөрсөн оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан дараагийн ээлжийн 120 айлын “Б” блок нь удахгүй ашиглалтад орно. Гэхдээ Г.Батсайхан “Middle River” хотхоныг өөрийнхөө гэж харагдуулахгүйн тулд тун ч их нууцалж байгаа гэнэ. Тодруулбал, “Middle River” хотхоныг барьж буй 4105м2 газар нь “Иргэн Ч.Гомбосүрэн” гэх нэрээр бүртгэлтэй, тус хотхоныг захиалан бариулж буй эзэмшигчээр нь мөн л “Иргэн Ч.Гомбосүрэн” гэх нэр бүртгэгдсэн байна. Тэгвэл иргэн Ч.Гомбосүрэн гэдэг нь Г.Батсайханы 81 настай аав юм. Өөрөөр хэлбэл, Г.Батсайхан “Middle river” хотхоны газар, барилгын ажлын зөвшөөрөл, ус, дулааны гэрээ гэх мэт бүх бичиг баримтыг өндөр настай аав Ч.Гомбосүрэнгийнхээ нэр дээр бүртгүүлж, харин хотхоныхоо барилга угсралтын ажлыг өөрийнхөө “Бумба гранд констракшн” ХХК-аар гүйцэтгүүлж байгаа ажээ.
Өөр нэг ноцтой баримтыг танилцуулахад, Г.Батсайханы аав Ч.Гомбосүрэн 2019 онд өөрийн эзэмшлийн “Бумба баянбулаг” ХХК-аараа ЖДҮЭС-гаас 294 сая төгрөгийн зээл авсан ч хугацаанд нь төлөхгүй явсаар муу зээлдэгчийн ангилалд багтжээ. Аав нь ЖДҮ-чин, ахтайгаа нийлж түгжрэлийн гол цэгт төлөвлөлтгүй орон сууц барьж, иргэдийг хохироосон, ахынхаа ивээлээр улс төрд орсон гэгддаг Г.Батсайхан төлөөлөгчийг танилцуулахад ийм байна. Өөр нэг зүйл нь орлогчоор нь ажиллаж явсан Ж.Алдаржавхлан нь өдгөө УИХ-ын гишүүн. Тэдний зам мөр хүртэл бат бөх нийлдэг гэгддэг.
| ХӨГШИН НАСТАЙ ААВААРАА ХАЛХАВЧИЛЖ, ТҮГЖРЭЛИЙН ТӨВ ЦЭГТ БАРИЛГА БАРЬЖ, ИРГЭДИЙГ “ХУЛХИДАЖ” БАЙГАА Г.БАТСАЙХАН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |