АН-ынхан амь “тавьж” байна. Хамтарсан Засгийн газраас “хөөгдөх”-дөө тулж, тохироо, тохиролцоо хоёртоо хүрч чадахгүй бужигнаж байна. Анхандаа ч хамтарсан Засгийн газраасаа хөөгдөхгүйгээр хаяад явах нь гэж олзуурхаж байлаа. Сүүлдээ мэдэгдэл гаргаж, МАН-ыг уучлалт гуйхыг шаардав. Одоо бүүр аниргүй, амандаа ус залгичихсан аятай сууна.
АН-ын найман сайдын томилгооныхон бөмбөгнөж байгаа. Үүний нэг нь Нийслэлийн Бүтээмжийн менежер Д.Бадарсан гэнэ. Лу.Гантөмөрийн дэмжлэгтэй ч улс төрд нийслэлээс хэтрэхгүй байгаа төлөөлөгч бол Д.Бадарсан. АН-ын дарга Лу.Гантөмөр 2004 оноос хойш Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүнээр гурав сонгогдсон. Харин Д.Бадарсан 2005 оноос хойш Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны гишүүн, 2009 оноос тус дүүргийн АН-ын хорооны дэд даргаар ажиллаж, Лу.Гантөмөртэй хамгийн ойр байсан хүн. Ийм ч утгаараа түүнийг Нийслэлийн Бүтээмжийн менежерээр томилуулж, төлөөлөгчийн суудал дээр нь “давхар дээл” нөмрүүлсэн. Тэгвэл одоо бүтээмжийн менежер Д.Бадарсан төлөөлөгчийн суудалдаа төвхнөж, ирэх дөрвөн жил төрөөс бүр мөсөн “арчихдах” вий гэж сандарч байна гэнэ.

Түүний удам судрыг нь хөөвөл, Өвөрхангайн Богд сумын уугуул, Улаанбаатарт төрж, өссөн. Аав С.Даваасүрэн нь АН-ын анхдагчдын нэг бөгөөд Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга, мөн тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тиймдээ ч хоёр хүүгээ АН-д элсүүлж, улс төрд хөтөлсөн түүхтэй. Д.Бадарсан 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгчөөр 13 дахь жилдээ буюу дөрөв дэх удаагаа улиран ажиллаж байгаа гэсэн үг. УИХ-ын ээлжит сонгууль бүрд өөрийгөө сойж, бүдрэх бүрдээ НИТХ рүү “шургачихдаг” гэсэн үг л дээ. Тэгэхээр ирэх дөрвөн жилд түүнийг УИХ-д бүү хэл НИТХ-д суулгах суудал байхгүй болж мэдэх нь. Учир нь, НИТХ-д суудал бөглөхөөс хэтрэхгүй, албан тушаалд улайрч, нийтийн төлөө ажиллах эрх, үүргээ мартчихаад гүйж явсанд нь иргэд бухимдаж байгаа ажээ.
Д.Бадарсан эхээс гурвуулаа. Дүү Д.Энхтөр нь ахтайгаа зэрэгцээд АН-д элсэж, 2012-2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад улс төрөөс “явсан”. Д.Бадарсан нь “Монхиттрейдинг”, “Юу Эм Кэй”, “Юмкпартс” компанийг эзэмшдэг. Гэхдээ дээрх компаниуд нь цагаан түүхтэй, улсаас тендер “тоншдоггүй” гэсэн үг. Төрсөн дүү Д.Энхтөр, ээж С.Насанжаргал нар нь “Фүжи кредит” компанийг хамтран эзэмшдэг ч мөн л улс төрөөс хол. Өөрөөр хэлбэл, Д.Бадарсан улс төрийн замнал нь урагшилахгүй, Лу.Гантөмөрийн бараанаас хэтрэхгүй өдийг хүрлээ.
| СОНГУУЛЬД ӨВДӨГ ШОРООДОХ БҮРДЭЭ НИТХ РҮҮ “ШУРГАДАГ” Л.ГАНТӨМӨРИЙН “ЦЭРЭГ” Д.БАДАРСАН БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРИЙН СУУДЛААСАА “ХӨӨГДӨНӨ” |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |