Ардчилсан намд албан тушаал тогтохоо байжээ. Арай гэж өнгөрсөн сонгуулиар хоёр тамга, тэмдгээ нэг болготол ахиад даргын эрэлд гарах цаг үе ирж байна. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газарт хадаг сүүтэй уригдсан сөрөг хүчний намыг МАН-ынхан албан тушаалын тоогоо хэтрүүлж байна хэмээн ад үзэж, нүд үзүүрлэв.
Ийн МАН-ын дарга, Ерөнхий сайдын дуулианд Ардчилсан намынхан хөлд нь чирэгдэж, намын дарга нь ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдээд байна.
Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Намын даргын суудлаа хүлээлгэж өгнө. Тун удахгүйй Үндэсний бодлогын хороо хуралдаж, хуучин дүрмээрээ намын даргыг сонгоно” хэмээн мэдэгдээд буй. Иййн Ардчилсан намынхан ахиад л арслантай тамганы төлөөх тэмцлээ эхлүүллээ.

Ардчилсан намын даргыг солих асуудал аль эрт яригдаж байлаа. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар намынхаа даргыг “унагаах” ажлыг аль эртнээс ярьж эхэлсэн байдаг. Тиймдээ ч Ардчилсан нам даргаа солих сургаар О.Цогтгэрэл намын даргыг горилогчдын эгнээн тэргүүлж явна. Аль оны өмнөөс л О.Амгаланбаатар намын даргынхаа огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоо харин тэд энэ ажиллагаагаа улам бүр эрчимжүүлж эхэлсэн гэнэ.
АН-ын даргад эрчимтэй яригдаж байгаа дараагийн хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл аж. Түүний хувьд улс төрд Х.Баттулгын хүн гэдгээрээ нам дотроосоо дэмжлэг авч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн нэр ч АН-ын дараагийн даргад яригдаж байна. Өмнө нь Ардчилсан намын тамга С.Эрдэнэ, Ц.Туваан гээд хоёр хуваагдсан цаг үед намын даргад нэр дэвшээд бүдэрч байсан. Тиймдээ ч улс төрийн дэмжлэг тун тааруу байгаа гэх нь бий.
Мөн АН-ын дараагийн даргад хүчтэй яригдаж байгаа горилогчдын нэг нь Сангийн сайд асан С.Баярцогт. Түүний хувьд УИХ-ын сонгуулиар жагсаалтад багтаж чадалгүй, жийгдсэн. Түүнээс хойш улс төрд нам гүм байсан түүнийг АН-ын даргын сунгаанаар амь орно гэх яриа АН-ын байраар гарах болжээ.
Дүрмээрээ бол УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээснийхээ хариуцлагыг хүлээж Лу.Гантөмөр Ардчилсан намын даргаас огцорч, дараагийн даргыг сонгох байлаа. Гэвч Ардчилсан намын даргын томилгоог намын гишүүд нь бус эрх баригч намынхан шийддэг болсноор Л.Гантөмөр суудалтайгаа үлдэж, үлдсэн нь дэмий л шогшрохоос өөр аргагүй болсон. Хэрэв зээ Ардчилсан намынхан дүрмээ дагаж, даргаа огцруулах юм бол дахин арслантай тамгаа хувилж, хулгайлж, зугтаасан гэх хошин жүжиг шинээр дэлгэгдэж мэдэхийг ч үгүйсгэхгүй.
| АРАЙ ГЭЖ НЭГ ТАМГАТАЙ БОЛСОН АН АХИАД Л ШИНЭ ДАРГЫН ЭРЭЛД ГАРЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |