Гэгээн Ширээт Улсын Гэгээн Петрийн талбайд манай улсын Гадаад харилцааны сайд шиг ганган хүн алга. Эмгэнэлийн индэрт “алтан” оосортой, тас хар нүдний шил, хээнцэр дэгжин эрээн алаг дээлтэй, ганган дээрээ гархитай ганцхан хүн яваа нь Б.Батцэцэг сайд байлаа. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслол Ватикан хотын Гэгээн Петрийн талбайд болсон юм л даа. Пап Францисыг сүүлчийн замд нь үдэх ёслолд дэлхийн 150 гаруй орны Төр, Засгийн тэргүүн оролцож, эмгэнэл илэрхийлж байхад манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг л инээмсэглэл дүүрэн эрээн хураавар нь дэндсэн дэгжин “амьтан” дээгүүр сэлбэлзэж яваад иржээ. Энийгээ батлахын тулд хүндэтгэлийн суудал, төв талбайн индэрт зогсож байгаа зураг, бичлэгээ яамныхаа албан ёсны пэйж хуудаст оруулж байна. Тайлбарыг нь уншиж амжаагүй, эсвэл чадахгүй нэгэн харвал “Олон улсын хурал цуглаанд оролцжээ. Улсаа сурталчилах ажилд гарамгай оролцож, гадаад харилцааг олон өнгийн дээлээрээ зүлгэж байгаа нэгэн шүү” гэж сайшааж, саамшрахаар харагдана. Гэвч гашуудлын үйл ажиллагаанд оролцсон гэдгийг нь мэдвэл өмнөөс нь ичихээр, өмсөж яваа дэгжин дээл, татвар төлөгч биднээс ч үнэтэй “алтан” оосортой хар нүдний шилийг нь хуу татмаар санагдаж магад.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд анх удаа төрийн тэргүүний түвшинд Пап Францис манай улсад 2023 онд төрийн айлчлал хийсэн байдаг. Уг айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой болсон гэдгийг тухайн үед цохон тэмдэглэж байлаа. Төрийн айлчлалынхаа үеэр Пап Францис Монголын ард түмнийг сүсэг бишрэл, оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, даян дэлхийн амар амгалан, энх тайвны төлөөх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байсан нь түүх болж үлдлээ. Гэхдээ тэр монголчуудыг, Монголын төрийг, Гадаад харилцааны сайдыг тогос шиг гоёчихоод, өөрийг нь үдэж өгнө гэж мэдээгүй л болов уу. Хүний ёс, хүмүүний салах ёс яг ижилхэн. Гадаад харилцааны сайдын гайхуулах дон гашуудлын ёслолд ч шорвогдлоо.

Б.Батцэцэг сайдыг айлчлал болгондоо өнгө өнгийн дээл зэхэж, ач холбогдол өгдөг гэдгийг мэднэ. Тэгэх ёстой гэж ойлгож, тиймээр нь ч хүндэлж ирсэн, монголчууд. Гэхдээ энэ удаагийн хувцаслалт, “алтан” оосортой, баяр, жаргалын цэнгээнд яваа юм шиг төрхийг нь ойлгох хүч дутлаа. Хүүгийнх нь хуримын ёслол, охиных нь хадаг, сүйний үйл ажиллагаанд оролцож явсан бол ойлгох байлаа. Бүүр браво гээд алга таших байлаа, Б.Батцэцэг сайд аа.

| ЯДУУ УЛСЫН БАЯН САЙД Б.БАТЦЭЦЭГ ГАШУУДЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ГАНГАН ДЭЭРЭЭ ГАРХИТАЙ ОЧЛОО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |