Шинэ Засгийн газрын Шадар сайдаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан томилогдон ажиллахаар боллоо.
Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "УОК нэн тэргүүнд голомтыг хумих, цар тахлын дэгдэлтийг бууруулах, халдварын ямар нэгэн тохиолдол гаргахгүй байхад бүх хүчээ дайчлан ажиллана. Та бүхэн мэдэж байгаа. Идэр есийн хүйтэнд цар тахлын эрсдэл байсаар байна. Нөхцөл байдал хүнд, цаашид ч хүндрэхийг үгүйсгэхгүй. Ийм цаг үед Монгол хэмээх нэг багийн тоглолт, хүн бүрийн үүрэг оролцоо, сахилга бат чухал. Эдгээрийг хошуучилж ажиллах хүмүүс нь бүх шатны төрийн 200 мянган алба хаагч. Өндөр зохион байгуулалт, үүрэг даалгаврын биелэлтээр зорилт тавьж ажиллана.
Бид үйлдвэр үйлчилгээний байгууллагуудаа аль болох хаахгүй, үйл ажиллагааг нь хэвийн явуулах, ариутгал халдваргүйтэл, зохион байгуулалтыг төр хувийн гэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа газарт бүх шатны хяналтыг тавина. Хааж хорино гэсэн үг биш. Шаардлагатай дүрэм журмын өөрчлөлт хийнэ. Гадаад, дотоодын болон цаг үеийн нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй цар тахлын үеийн өөрчлөлт шинэчлэлтийг дүрэм журамд тусгана. Ингэхдээ учир битүүлэг ямар нэгэн ажил явуулахгүй.
Мэдээллийн ил тод байдлыг нэгдүгээрт тавина. Иргэдээ мэдээллээр бүрэн хангаж, айдас хүйдэсгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг хангана. Технологийн дэвшлийг илүүтэй ашиглана. Шинжлэх ухааны болон эрүүл мэндийн салбар, эдийн засгийн салбарын эрдэмтдийн зөвлөлийг оруулж, зарим шийдвэрээ гаргана. Шийдвэр бүр зөв байхгүй байхыг үгүйсгэхгүй. Ямар ч цаг үед гаргасан шийдвэр өөрчлөгдөх эрсдэл байгааг дэлхий нийтийн өмнө байна. Аль болох эдийн засгаа барьж, хүн бүр ажил орлоготой байх зарчмыг баримталж ажиллана. Эдийн засгийн зарим арга хэмжээнүүдийг Засгийн газрын тэргүүн шийдвэрлэх байх. Гадаад дахь иргэдээ татан авах, байрны хүрэлцээ, эрүүл ахуй аюулгүй байдал олон асуудал бий. Дээрээс шийдвэр гардаг ч доор нь замхардаг байж болохгүй" хэмээсэн юм.
| С.АМАРСАЙХАН: Хүн бүр ажил орлоготой байх зарчмыг баримталж ажиллана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |