Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-аас хэлэлцэн баталсан хуулийн төслүүд дээр хориг тавих болсон талаар мэдээлж байна. Нэгдүгээрт, Авлигын эсрэг хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Хоёрдугаарт, Шүүхийн тухай багц хуульд. гуравдугаарт, Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьж байна. Эдгээр хуулийн төсөлд хориг тавих болсон шалтгаанаас дурдвал, 2005 онд Монгол Улс НҮБ-ын авилгын эсрэг конвенцод нэгдэн орсон. 2006 онд УИХ Авлигын эсрэг хуулийг баталж, жилийн дараа АТГ-ын даргыг томилсон. Тухайн үед Авлигын эсрэг хуулийг баталсан долоон гишүүний бүрэн эрх одоо хэрэгжиж байна. Эдгээр хүн юу ярьж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байгаа. Хуулийг батлахдаа тэд цагдаагийн байгууллага авилгатай тэмцэх үйл хэрэгт тууштай ажиллаж чадахгүй байна. Тиймээс хараат бус байгууллага бий болгох нь зүйтэй гэх санал гаргаж байлаа. Ингээд АТГ-ын даргыг УИХ-аас томилох нь буруу, нэг намын хараат байх эрсдэлтэй хэмээгээд Ерөнхийлөгч саналаа оруулж, УИХ томилдог байхаар зохицуулсан. Гэтэл саяны УИХ-аар баталсан хуулийн төсөлд АТГ-ын даргыг Ерөнхий сайд шууд томилдог байхаар тусгасан байна. Энэ нь тухайн үед ярьсан үзэл баримтлал, үнэт зүйлээсээ ухарсан үйлдэл болжээ. Мөн Авлигын эсрэг хуулийг өргөн барихдаа АТГ-ын дэд даргыг ерөнхий дарга нь томилдог байя гэж өргөн мэдүүлсэн. Харин хэлэлцүүлгийн шатанд өөрчилж, Ерөнхий сайд томилох зохицуулалтыг тусгажээ. Өнөөдөр улс төрд олонх болсон нам төрийн эрхийг барьж байгаа учраас авилгын эсрэг ажиллаж чадахгүй гэж үзэж хориг тавьсан.
Шүүхийн тухай хуульд мөн хориг тавьсан. Энэ хуулийг УИХ-аар хэлэлцэн батлахдаа эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг өөрсдийн талд ашигтай байлгах гэж оролдсон үйлдэл боллоо. Учир нь, ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүд нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн ахлан томилох заалт оруулсан байна. Ингэснээр шүүхийн бие даасан, хараат бус байдалд улс төрийн нөлөө орох эрсдэлтэй болжээ. Ер нь УИХ-аас томилогдож байгаа бүтцийн байгууллагууд эрх баригчийн өөдөөс хүчтэй дуугарч чадахгүй байгаа юм.
Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр орон нутгийн босоо тогтолцоотой болгосон байна. Тухайлбал, бүх шатны Засаг даргыг нэр дэвшүүлэх нь нутгийн өөрөө удирдах байгууллагын дархан эрх байх ёстой. Гэтэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нар нутгийн удирдлагыг томилох, огцруулах эрх мэдэлтэй болжээ. Ингэснээр орон нутгийн сонгууль, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаж байгаа үйлдэл гэж харсан" гэлээ.
| Ө.ШИЖИР: Ерөнхийлөгч Авлигын эсрэг болон Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |