Өнгөрсөн долоо хоногийн хамгийн дуулиантай сэдэв нь тусгай үүргийн нислэг буюу гадаадад гацсан монголчуудын асуудал байв. Коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархаж эхэлснээс хойш Монгол Улс хилээ хааж, тусгай үүргийн нислэг үйлдэн иргэдээ татах ажлыг өнгөрсөн есөн сарын хугацаанд зохион байгуулсан. Нислэг үйлдсэн цагаас л “Харь оронд гацсан иргэдээ ялгаварлан авч байна” гэх шүүмжлэл, маргааныг дагуулаад байв. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Дотооддоо халдвар алдсанаас хойш гаднын улсад гацсан монголчуудаа авах асуудал ор тас орхигдож, Шадар сайд “Бид өмнө нь монгол иргэдээ хангалттай татаж авсан. Харин одоо бол тусгаарлах байр, халдварын нөхцөл байдлаа харзнамаар байна. Ойрын хугацаанд нислэг үйлдэхгүй” хэмээн зандрангуй мэдэгдэл хийсэн. Гэтэл “Төр минь биднийг авна” гэсэн найдлага тээсэн 2000 гаруй монгол иргэн дэлхийн 30 орчим улсад гацсан хэвээрээ л байна.
Гэтэл саяхан Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, онгоцны буудал дээр хонон, өнжин буй иргэдээ үлдээгээд ирэв. Хамгийн хачирхалтай нь “Нэг ч хүн авч ирэхгүй” гэж ам гарчихаад төрийн эрх мэдэл, түүний хамаарал бүхий 30 гаруй хүн энэ онгоцоор ирсэн. Уг асуудлыг бид "Эргэлтийн онцлох" нийтлэлээр хөндөөд буй.
“Хэлсэндээ хүрдэггүй Ерөнхий сайд, хийснээ нуудаг УОК-ын дарга, худалч УИХ-ын гишүүнтэйгээ хамт огцор” хэмээх уг нийтлэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд гадаадад гацсан монголчуудаа эх оронд нь авчрах тухай ямар мэдэгдлүүдийг хийж байсан талаар сануулсан. Тухайлбал, 2020 оны гуравдугаар сарын 18-нд тэрбээр “...Монгол хүн эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Нэг ч монгол хүний амь нас битгий эрсдээсэй гэдэг үүднээс бид ажиллах ёстой” хэмээн мэдэгдэж байжээ. Мөн дээрх нийтлэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нар иргэдээ хууран мэхэлсний төлөө огцрох үндэслэлтэйг сануулсан юм.
(1).jpg)
Нэгдүгээрт, Солонгосоос нэн яаралтай эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 иргэнээсээ 2.5 тэрбум төгрөгийг нь авчихаад хоёр сар дараалан нислэгээ цуцалж, түүгээр ч зогсохгүй “Ойрын хугацаанд нислэг хийх боломжгүй” гэж мэдэгдсэн атлаа “нууцаар” нислэг үйлдчихсэн.
Хоёрдугаарт, АНУ-ын Засгийн газраас “Тусгай нислэгтээ манай улсын таван иргэнийг багтаагаад өгөөч” гэж гуйсан юм бол ядаж буцах хүсэлт гаргасан дарааллаар нь буюу шударгаар таван хүнийг сонгож болохгүй байсан гэж үү. Тухайлбал, УИХ-ын гишүүд, тэдний гэр бүл гэх мэт таван хүнийг биш, бүтэн хоёр сар нислэг хүлээж суугаа 34 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй, хоёр сартай нярай хүүхдээ тэвэрсэн эхийг, хорт хавдартай оноштой, таяг тулсан настныг багтааж болоогүй юм. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 1000 хүний өмнүүр дайрч, эх орондоо ирснээрээ Монгол Улс гялс хөгжих гээд байгаа юм уу. Эсвэл Солонгост гацсан 1000 хүний аав ээж, эхнэр, нөхөр, хүүхдүүдийг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тэвэрч тайтгаруулах юм уу. Энгийн иргэдийнхээ эрх ашгаас өмнө эрх мэдэлтний эрх ашгийг тавьдаг “Ашиг сонирхлыг том зөрчилтэй” Засгийн газар ард түмэнд хэрэггүй.
Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр туулайчилж ирсэн гэх мэдээлэл тарахтай зэрэгцэн тэрбээр “Би оны өмнө Монголд ирсэн. Гэхдээ хэзээ гэдгээ санахгүй байна” хэмээн мэлзсэн. УИХ-ын гишүүн гэр бүлийнхээ хамт Солонгосоос ирсэн эсэхэд УИХ, Засгийн газар, Улсын онцгой комисс баримт, нотолгоотой тайлбар хийх ёстой. Хэрвээ гэр бүлийнхэнтэйгээ “түрээс”-ийн нислэгээр ирсэн нь үнэн бол Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нар огцрох нь хуулиараа, хүн ёсоороо ч шударга явдал болно.
Ийн хэлсэндээ хүрдэггүй, амлалтаа биелүүлдэггүй Ерөнхий сайд, УОК-ын дарга эртхэн огцрох ёстойг анхааруулсан. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Хэлсэндээ хүрдэггүй Ерөнхий сайд, хийснээ нуудаг УОК-ын дарга, худалч УИХ-ын гишүүнтэйгээ хамт огцор |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |