УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тал засаж эхэлжээ. Яруу найрагч гэх тодотголтой тэрбээр М.Энхболдын ойрын хүн гэгдэж, У.Хүрэлсүхтэй ана мана үзэлцэж байсан цаг саяхан. Тэр ч бүү хэл У.Хүрэлсүхийг буруутган, намын гишүүд рүүгээ давшилж, нам дотроо “жүжиг” найруулж байсан нь ч цөөнгүй.
МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдахад Ж.Мөнхбат 32-ын бүлгийн тэргүүн эгнээнд жагсаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцрохыг шаардаж байсан нь ердөө хоёрхон жилийн өмнө болсон үйл явдал. Эргэн сануулахад, УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцруулах саналыг 2018 оны арваннэгдүгээр сард УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Шившигтэй юм болж байна. Ерөнхий сайдыг огцруулах хамгийн гол үндэслэл бол ЖДҮ-гийн хулгай шүү дээ. Асуудалд холбогдсон сайд нараа Монголын ард түмэн та бүхнийг хүлээж байна. Албан тушаал түр хугацааных, ард түмний эрх ашиг мөнхийн юм. 2016 оны сонгуульд У.Хүрэлсүхийг Хэнтийд нэр дэвш гэхэд та татгалзаж, "гардан тулаан"-аас зугтаасан. 2020 онд нам ялагдвал өмнөх шигээ Австрали руу дахиад зугтаах уу. Өчигдөр намайг болон нэр бүхий гишүүдийг намаас хөөсөн байна лээ. Намаас хөөнө гэдгээс би айхгүй ээ. “Миний дүү эднийг шүүрдэх жагсаал зохион байгуулж өгөөч” гэж хүсэж байсан. Би хүмүүсийн зургийг шатааж, шүүрдэж байсан. Энэ хүмүүсээс уучлал гуйя. Энэ үйл явдлаас болж МАН хоёр хуваагдсан шүү” хэмээн намын даргынхаа өмнөөс хэнхэлзэж байв.

Түүнчлэн Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үедээ “Албан тушаал үүрдийн биш. Үүнийг би Ерөнхий сайдад ч хэлсэн. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зарчим таарахгүй байгаа юм. Намын дарга, удирдагч хүн эвлүүлдэг байтал эсрэгээрээ сэлэмдэнэ, сүхдэнэ гээл байвал хол явахгүй. Том булчингаар төрийг удирдахгүй, том ухаан, том ёс суртахуун, том эв нэгдлээр удирдана” гэж байсан ч удаатай. Өөрөөр хэлбэл, сонгогч түмэн төдийгүй улс төрийн хүрээнийхэн Ж.Мөнхбатыг У.Хүрэлсүхийн үзэл баримтлал, улс төрийн шийдвэрүүдэд эсрэг байр сууринаас ханддаг, түүнтэй нэг намд байж болох ч нэгдэж огт чадахгүй улстөрч хэмээн үг, үйлдлээс нь үнэлж, тодорхойлж ирсэн гэхэд хилсдэхгүй.
Гэвч тэр өнгөрсөн баасан гарагт өөрийгөө, өмнөх жилүүдэд ярьж ирсэн үнэт зүйлсээ, улс төрийн байр сууриа хаанаа гээчихэв гэмээр гэнэт У.Хүрэлсүхийнх болсон гэдгээ парламентын танхимаас зарлалаа. Тодруулбал, тэрбээр чуулганы хуралдаан дээр “Хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана аа” гэчихсэн арын өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгасан байсан. Нэлээд хүйтэн, жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна билээ” гэж У.Хүрэлсүхэд илт тал зассан, улстөрчдийн ярьдгаар “Зарагдсанаа” илэрхийлсэн явдал болж өнгөрлөө.
| Ж.Мөнхбат У.Хүрэлсүхийн хүн болсноо ЗАРЛАН ТУНХАГЛАСНЫ цаад учир |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |