“Монгол ялна” энэ бол Ерөнхийлөгчийн уриа. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авахдаа Х.Баттулга “Би ялбал, Монгол ялна” хэмээж байсан. Иргэд ч Х.Баттулгыг дэмжсэн. Харин Монгол ялсан уу, ялагдсан уу. Жил хүрэхгүй хугацааны дараа энэ асуултын хариуг олж, тэр дүнгээ тавиулах гэж байна. Даалгавраа биелүүлсэн бол шалгалтаа төвөггүйхэн өгчихнө л гэсэн үг.
Х.Баттулга одоогоос гурван жилийн өмнө “Хүчирхэг Монгол хүн” гэх мөрийн хөтөлбөр дэвшүүлж, ялалт байгуулснаар Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
“Хүчирхэг Монгол хүн” мөрийн хөтөлбөрт таван зүйл 20 заалт бүхий амлалт бий. Тодруулбал, “Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаална, Гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхэд залуусын хөгжлийг дэмжинэ, Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлнэ, Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаална, Экспортын шинэ эринийг эхлүүлж, эрх тэгш гадаад харилцааг хөгжүүлнэ” хэмээн тусгасан байдаг. Гэвч эдгээрээс илүү иргэд итгэл хүлээлгэсэн, Ерөнхийлөгчөөр сонгогдоход чухал нөлөө үзүүлсэн гурван том амлалт бий. Тэрбээр “Хэрэв би төрийн тэргүүнээр сонгогдвол нэгдүгээрт, 60 тэрбумын хэргийн эзэн, хуйвалдагч нарыг олж тогтоох ажилд ханцуй шамлан орж, төрийн албыг наймаалцдаг шударга бус тогтолцоог үгүй хийнэ. Хоёрдугаарт, Оффшор бүсээс 17 тэрбум ам.долларыг эргүүлэн татаж, эздэд нь хариуцлага тооцно. Гуравдугаарт, Монгол Улсын нийт иргэдийн таван их наяд 845 тэрбум төгрөгийн өрийг тэглэж, Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай шийдвэрийг гаргана” гэж ам гарсан.
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, коронавирусийн халдвар дотоодод тархаад буй энэ хүнд цагт Ерөнхийлөгч та амлалтдаа хүрвэл монголчууд жинхнээсээ ялж, дахин алга ташин угтах нь гарцаагүй биз ээ
Эхний амлалт биелсэн гэж тодорхойлж болохоор байна. 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон эрхмүүд улс төрөөс гарч, нэр бүхий албан тушаалтан хуулийн дагуу хариуцлага хүлээсэн. Харин үлдсэн хоёр амлалтаа биелүүлэх цаг одоо иржээ. Учир нь, дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал манайд нүүрлэж, нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үетэй тулгараад буй. Ийм л үед Ерөнхийлөгч амлалтаа биелүүлж, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх хэрэгтэй байна. Заал дүүрэн хүн суулгаад “Өргүй хүн байна уу” гэж асуухад “байхгүй” гэж хариулах хүн бараг гарахгүй л болов уу. Ипотекийн зээл, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, гэрийнхээ ойролцоох дэлгүүртээ тавьсан зээл, хүүхдийн мөнгөний дэвтрээ барьцаалсан зээл, хувь зээл гээд нэрлээд байвал монголчуудын амьдралаа залгуулж буй зээлийн арга барагдахгүй. Хэдийгээр энэ нь хувь хүний асуудал мэт боловч хоногийн хоолоо арайхийн залгуулдаг иргэд хөл хорионы дэглэмд орж, банкны зээл, түрээсийн мөнгөө хэрхэн төлөх нь битгий хэл хоногийн хоолоо юугаар залгуулахаа мэдэхгүй толгой гашилгаж суугаа. Ийм л үед амласан ёсоороо нэр бүхий улстөрчдийн олон тэрбумаар нь оффшорт нуусан мөнгийг эх орондоо авчирч, иргэдийнхээ өр зээлийг тэглэвэл юунаас ч илүү оноо болно гэдгийг мэдэж байгаа биз ээ.
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, коронавирусийн халдвар дотоодод тархаад буй энэ хүнд цагт Ерөнхийлөгч та амлалтдаа хүрвэл монголчууд жинхнээсээ ялж, дахин алга ташин угтах нь гарцаагүй биз ээ.
| ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, АМЛАЛТАА ОДОО БИЕЛҮҮЛЭЭЧ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |