“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн +87 кг-д Монгол Улсын тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Билэгсайхан Ази тивийн квотоор Токиог зорих эрхээ авлаа. Өнөөдрийн байдлаар Токиогийн олимпын эрхийн тэмцээнүүд ихэнх нь өндөрлөж, спорт холбоод олимпын сонгон шалгаруулалтаа дуусгаж зарлах мөч ойртсоор байна.
Өчигдөр Олон улсын хүндийг өргөлтийн холбоо /International Weightlifting Federation/-ноос “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчдын жагсаалтыг гаргалаа. Туйванчид Токиод эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөх бөгөөд нэг жинд 14 тамирчин оролцоно. Дэлхийн чансаагаар жин тус бүрийн эхний 8-д шалгарсан туйванчид эрхээ шууд авна. Харин найман эрх дээр дээр тив бүрийн төлөөлөл болгон тивийн чансааг тэргүүлэгч эхний таван туйванч нэмэгдэж 13 болох юм байна. Ингээд үлдсэн ганц эрхийг зохион байгуулах оронд, эсвэл ОУОХ, ОУХӨХ, “Токио 2020” ЗБХ гурван талт комиссын шийдвэрээр олгох юм.
Өчигдөр зарласан жагсаалтаар +87 кг-д Э.Билэгсайхан тивийн квотоор эрх авах тамирчинд багтжээ. Монголын эмэгтэй хүнд жингийн туйванчдаас ОУХМ цолыг анх хүртсэн Э. Билэгсайхан Дэлхийн цомын болон Ази тивийн хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл, Азийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай, Монгол Улсын рекорд амжилтыг 48 удаа шинэчлэн тогтоосон, 23 настай, манай шилдэг залуу туйванчдын нэг билээ.
Одоогийн байдлаар Монголын баг тамирчид спортын долоон төрөлд эрх аваад байгаа бөгөөд чөлөөт бөх ес, буудлага дөрөв, бокс гурав, хөнгөн атлетик гурав, ширээний теннис хоёр, байт харваа нэг, мөн 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг Токиог зорих аж.
| ОУХМ Э.Билэгсайхан олимпод оролцох эрхээ авлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |