Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Товогийн уул гэх газраас таван жилийн өмнө хонио хариулахаар гэрээсээ гараад сураггүй болсон Б.Мөнгөнцэцэг охины цогцсыг энэ сарын 3-ны өдөр модон дундаас олсон. Тодруулбал, охин хүчирхийлүүлж амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод бөгөөд тус хэргийн сэжигтнээр өмнө хоёр удаа хүчиндэх гэмт хэргээр ял, шийтгэл эдэлж байсан 38 настай Б гэгчийг Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Урьдчилсан байдлаар сэжигтэн Б гэгч нь талийгаач охиныг хүчирхийлж, цогцсыг нь хэргийн газраас гурван км зайд аваачин модон дунд нуусан байж болзошгүй байна.
Тэгвэл хэрэг гарснаас таван жилийн дараа охины цогцсыг олж, шинжилгээнд өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Бид охины ээж н.Бадамхоролтой холбогдож, тодруулахад “Гэмт хэрэгтэн охиныг минь аймшигтай болгосон байна гэсэн. Яргалж хөнөөсөн болох нь тогтоогдож байгаа. Одоогоор охиныхоо цогцсыг хараагүй, үзээгүй байна. Хуулийн байгууллагаас холбогдохыг нь хүлээж байна. Хэзээ дуудахыг нь мэдэхгүй. Ах, дүү нар маань цогцсыг нь хараагүй учраас олдсон гэдэг нь худлаа ч юм уу гэж бодох юм. Хурдхан шиг л арга хэмжээ аваасай билээ. Өндөр настай ээжийн минь бие тааруу байна. Миний ч даралт ихсээд, зүрхний хэм алдагдаад хэцүүхэн байна” гэсэн юм.
| Хониндоо яваад нас барсан охины ээж БАДАМХОРОЛ: Гэмт хэрэгтэн охиныг минь яргалж, хөнөөсөн байна гэсэн |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |