Гадаадын иргэдийг дээрэмдсэн хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хятад иргэд "Халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүллээ" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөгч, хошууч А-аар ахлуулсан бүрэлдэхүүн шалгаж байна.
Дээрх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны 15:00 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу Эрүүгийн цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн хэлтсийн албан хаагчид, Шүүх шинжилгээний албаныхан бүрэлдэхүүнээрээ ажиллажээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гадаадын иргэний их хэмжээний мөнгийг дээрэмдсэн дуудлага бүртгэгдсэн нь үнэн. Дуудлагын дагуу манай алба хаагчид ажиллаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэх мэдээллийг өчигдөр 17:30 цагийн үед өгсөн юм.

Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг өчигдөр 17:00 цагийн үед хэргийн газар буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “River garden”-1 хотхонд очлоо. Биднийг очих үед мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж байлаа. Тус хотхоны 3.. дүгээр байрны .. орцыг цадаагийн алба хаагчид хамгаалалтад авч, шүүх шинжилгээний алба, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газарт ажиллаж, дээрэмдүүлсэн хятад иргэдээс тайлбар мэдүүлэг авч байлаа. Тус байрны .. дугаар орцны .. тоотод хоёр хятад иргэн амьдардаг байжээ. Тэднийг гэртээ байхад нь бүлэг этгээд нэвтэрч, 1.2 тэрбум төгрөгийг нь дээрэмдсэн гэнэ. Тэд монголоор ярьж чадахгүй тул цагдаа нартай хэл нэвтрэлцэж, ойлголцож чадахгүй байгаа учраас тайлбар, мэдүүлэг, мөнгөний тоогоо үнэн зөв хэлж чадахгүй байна гэв.nbsp;
Мөнгөө дээрэмдүүлсэн хятад иргэдийг зодож, биед нь гэмтэл учруулжээ. Тодруулбал, тэдний нүүр, амыг нь цохиж, гар, хөлийг нь хөхрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байсан юм. Биднийг очих үеэр хар, хөх өнгийн цэнхэр цамцтай 40-50 насны нүүр нь хөхөрч, гар нь гэмтсэн хоёр хятад эрэгтэй гэрчийн мэдүүлэг өгч байв. Тэд мөрдөгч нартай ойлголцож чадахгүй байгаа бололтой, хятадаар ярьж, орилж, хашхичиж байсан юм.

Цагдаагийн алба хаагчид эл хэргийг үйлдсэн этгээдүүдийг болон мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Харин хэргийн газраас 16 хүний хурууны хээ олджээ. Тус байр нь давхартаа дөрвөн айлтай бөгөөд дээрмийн хэрэг гарсан айлын хаалга, хананд хүрсэн бүх хүний хурууны хээг тусгай багажаар илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан байна. Мөн эд мөрийн баримтаар хэргийн газрын олон тооны кадр, хятад иргэдийн мэдүүлэг, хөндлөнгийн гэрч болох байрны жижүүрийн яриаг баталгаажуулан авчээ.
Тус байрны хоёр жижүүр хөндлөнгийн гэрчээр оролцлоо. Тэднээс зарим зүйлийг тодруулахад “Нарийн ширийн учрыг нь мэдэхгүй байна. Хятадууд энд удаан амьдарч байгаа. Гэхдээ ирж, очин байдаг байх. Тэд дээрэмдүүлснийхээ дараа өөрсдөө дуудлага өгсөн юм билээ. Биднийг мэдээгүй байхад гэнэт л цагдаагийн машин орж ирээд, “Дээрмийн хэрэг гарсан” гэж хэлсэн. Бусдаар юу ч мэдэхгүй байна. Манай байр нь энд, тэндгүй камертай, харуул хамгаалалттай, орж, гарч байгаа машиныг хянаж байдаг” гэсэн юм.
Бид хэргийн талаар тус байрны оршин суугчаас тодруулахад “Манай байранд гадаадууд голчлон амьдардаг. Өдрөөс хойш цагдаа, шүүх шинжилгээний олон машин байрны гадаа зогсож, орцон дотор дүрэмт хувцастай хүмүүс явж байгаа харагдсан. Юу болсон талаар нь асуухад тайлбар өгөөгүй. Тэгээд цахимаас манай хотхонд их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн хэрэг гарсан гэдгийг олж мэдлээ. Дээрэм болсон айлд хятад хүмүүс их ирдэг. Хэд хэдэн удаа таарч байсан” гэлээ.
Нэмэлт: Хятад иргэдийн мөнгийг дээрэмдсэн Монгол Улсын таван иргэнийг өчигдөр шөнө баривчилжээ. Тодруулбал, бүлэг этгээдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.
| БНХАУ-ЫН ИРГЭДИЙН 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ДЭЭРЭМДСЭН ТАВАН ХҮНИЙГ БАРИВЧИЛЛАА |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |