Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэн байгуулагдсаны 101, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит, аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж эхэллээ. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг тавдугаар сарын 01-ний дотор бүх сумын ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд 13 сумаас шалгарсан 17 багийн 240 гаруй сурагч 2 дугаар шатны шалгаруулалтад оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангасан байна. Аймгаасаа эхний байруудад шалгарсан баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд Өвөрхангай аймгаа төлөөлөн оролцох юм. Аймгийн Засаг дарга А.Ишдорж тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Авъяаслаг, спортлог сурагч та бүхэн “Дөл” тэмцээнд оролцсоноороо эх оронч хүмүүжил, төлөвшил, эх орноо батлан хамгаалах бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужилд бүрэн суралцана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлоод дасгалжуулагч, баг тамирчид, сурагчдад спортын өндөр амжилтыг хүслээ. “Дөл” цогцолбор тэмцээнээр гардан тулааны үзүүлэх тоглолт, тэмцээний маршийн гүйлт, тасгийн захирагчийн тэмцээн гэхчлэн цэрэг, спортын 12 төрөлд ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорих аж.
| Цэрэг-спортын “Дөл” тэмцээн эхэлжээ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |