Минжийн хангайд орших Хилийн 0151 дүгээр ангийн харьяа 0272 дугаар салбарын албан хаагчид, тэдний ар гэрийнхэн цар тахалд нэрвэгдэж, хүнд байдал байгаа талаарх мэдээллийг өмнө хүргэсэн билээ.
Хүний хөлөөс хол, битүү тайга дунд орших Минжийн заставт Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нисдэг тэрэг хөлөглөн УИХ-ын нэр бүхий гишүүдийг нэгдүгээр сарын 7-нд дагуулан очсон байдаг. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тэргүүтэй хэд хэдэн эмэгтэй гишүүнийг дагуулан явж, тайгын сайхан байгаль, хилийн цэргийн албан хаагчдын амьдралтай танилцуулсан гэх. Мөн сүүлийн хэдэн жилүүдэд хилийн бүсэд нэвтэрч байгаа иргэдийг хэрхэн зохицуулах, хилийн бүсийг хэрхэн чангатгах талаар санал бодлоо солилцсон байх. Ингэхдээ хилийн цэргийн дуучин, хөгжимчдөөр концерт тоглуулж, хилчид болон дагуулж явсан зочдынхоо алжаалыг тайлсан байгаа юм. Тэднийг Минжийн заставт зочилж, дуу хөөр болоод буцсаны дараа албан хаагчид болон тэдний ар гэрийн хүмүүсээс халдвар илэрч, аниргүй чимээгүй байсан хилийн застав аюулд орсон байж болзошгүй байгаа билээ.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас гаргасан мэдэгдэлд “Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг. Хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн. Мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 7-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүнийн хамт Минжийн заставт ажилласан юм. Бүлгийн бүрэлдэхүүн хилийн застав явахаас өмнө PCR-ын шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан байна.
Дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 9-ний өдөр тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан. Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлах ахлагч Б-гээс нэгдүгээр сарын 13-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрснийг хилийн заставаас мэдэгдсэн. Дуудлагын дагуу очиход уг ахлагчаас гадна хилийн заставт ажиллаж амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхэд халдвар авсан байсныг шинжилгээгээр тогтоож, Улаанбаатар хот руу татан авсан. Халдвар авсан тус иргэдийн биеийн байдал хөнгөн зэрэгтэй байгаа тул гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Хилийн заставт үлдсэн алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслээр бүрэн хангаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэсэн билээ.
| Минжийн заставаар зугаалж, халдвар тараасан байж болзошгүй гишүүдийн цувааг Д.Өнөрболор, Ч.Ундрам нар үргэлжлүүлэх үү |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |