-Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэн-
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн эхнэр Б.Өсөхжаргалын төрсөн дүү. Б.Лхагвасүрэнгийн төрсөн хүү Л.Тэмүүжин нь Хөгжлийн банкны Нөөцийн удирдлагын газрын захирлаар томилогдон ажиллаж буй. Б.Лхагвасүрэнгийн аав Б.Бядран нь Архангай аймгийн Булган сумын уугуул бөгөөд Цэцэрлэг хотын захирагчаар ажиллаж байсан. Түүнчлэн, Б.Лхагвасүрэнгийн эгч Б.Өсөхжаргалын хүү Дэлгэрнарангийн Болор нь Сангийн яаманд мэргэжилтнээр ажилладаг. Хэдий мэргэжилтэн боловч дотоодын банканд 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, хувьдаа дөрвөн компанитай буюу Сангийн яамны хөрөнгөлөг албан хаагчдын нэг. Түүний компаниудын нэг “Сүмт-Өргөө” ХХК нь СХД-т улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр цэцэрлэг барих тендерт шалгарч байсан удаатай.
-Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн-
УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын төрсөн хүү. Г.Дөлгөөн нь 2019 онд 2.2 тэрбум төгрөгийн долоон орон сууцтай гэж хөрөнгөө мэдүүлж байв. Түүний аав Н.Ганбямба нь 1992, 2000, 2008 онуудад УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга болсон байдаг. Сонирхуулахад, Г.Дөлгөөний өмнөх Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн төрсөн хүү О.Эрдэмбилэг ажиллаж байв. Мөн Сангийн сайд Болдын Жавхлан ажиллаж байсан.
-Дэд Ерөнхийлөгч Ганболдын Энхтайван-
УИХ-ын дарга Г.Занданшатарыг 2009-2012 онд Гадаад харилцааны сайд байх үед туслах нь байсан. Сонирхуулахад, Г.Энхтайваны өмнө Дэд Ерөнхийлөгчийг албыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар хашиж байсан.
-Тамгын газрын дарга Ганбатын Пүрэвсүрэн-
ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабын дарга асан, генерал С.Ганбатын төрсөн хүү. С.Ганбатыг өнгөрөгч 2021 оны долдугаар сард ТЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилсан. Тухайн үед С.Ганбатын гэрээс 50 гаруй галт зэвсэг, 500 мянган ам.доллар болон нууцын зэрэглэлтэй материалууд олдсон гэх дуулиан дэгдэж байв.
Төлбөр тооцооны газрын захирал Энхболдын Анар - УИХ-ын дарга асан М.Энхболдын төрсөн хүү. Э.Анар нь 1.4 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, 505 сая төгрөгийн "Mercedes Benz G500", "Hummer H1", "Ford" загварын дөрвөн жийптэй, дотоодын банканд 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэсийн сангийн захирал Пүрэвдоржийн Эрдэнэтуяа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын эхнэр. П.Эрдэнэтуяа 2017 онд 2.5 тэрбум төгрөгийн 12 орон сууцтай, үйлчилгээний зориулалттай дөрвөн барилгатай, 2.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгөө “гайхуулж” байсан удаатай. Түүнээс хойш ХОМ-ээ “дарж” мэдүүлэх болсон.
Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Равжингийн Саранцэцэг - УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын эхнэр. Р.Саранцэцэгийн төрсөн ах Р.Ганболд нь “Юнител”, “Скайтел” ХХК-иудыг удирдаж байсан, одоо “Юнител групп”-ийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажилладаг.
Дотоод аудитын газрын захирал Тамирын Амарсайхан - Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын бэр эгч буюу ах С.Бат-очирын эхнэр. Т.Амарсайхан нь 1.5 тэрбум төгрөгийн орон сууцтай, 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 410 сая төгрөгийн газартай, 10 компанийг 50-100 хувь эзэмшдэг.
Ерөнхий эдийн засагч Доожавын Ган-Очир - Увс аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга асан, МАН-ын хорооны дарга асан Ж.Доожавын хүү гэдэг. Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал Д.Бурмаа- Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын эхнэр.
Тайлан мэдээ, бодлогын хэлтсийн захирал Цэрэнбатын Энхмөрөн - УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ны бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хүргэн. Ц.Энхмөрөн нь “Есөн шижир” ХХК-д хувь эзэмшиж ирсэн. Тус компани нь 2016 оны тавдугаар сараас “Есөн шижир инвест” нэртэй Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг болсон. Улаанбаатар хотод найман салбараар зээл олгодог.
Монголбанкны Говь-Алтай аймаг дахь салбарын захирал А.Ганчимэг - Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн төрсөн ах буюу Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэмийн эхнэр.
Хэнтий аймаг дахь салбарын захирал Дэрийлаагийн Болортунгалаг - Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн нөхөр Д.Батболдын төрсөн эгч. Мөн Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатарын эхнэр.
Банкны эрх хүлээн авагч Туулхүүгийн Дэлгэрхүү - Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүүгийн хүү. Одоогоор Т.Дэлгэрхүү нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн дампуурлаа зарласан “Капитал” банкийг хариуцан, өмч хөрөнгүүдийг нь борлуулж, төрд учруулсан өр төлбөрийг нь барагдуулах гардан ажлыг зохион байгуулж байгаа. “Капитал” банкны эзэмшлийн компаниуд Т.Дэлгэрхүүгийн нэр дээр шилжсэн.
Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын хэлтсийн захирал Н.Булганхишиг - УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн хүү буюу Санхүүгийн зохицуулах хорооны ахлах зөвлөх Д.Болдмягмарын эхнэр. Ахлах мэргэжилтэн Ганбаатарын Ихмонгол- МАН-ын гишүүн, “60 тэрбум”-ын гэгддэг А.Ганбаатарын төрсөн хүү.
Мэргэжилтэн Чулууны Баясгалан
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын хүргэн. Ч.Баясгалангийн аав О.Чулуун нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа Үндэсний геологийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаа. Төв банк томчуудын тавиулуудаар дүүрч, удирдах албан тушаалуудыг нь улстөрчдийн эхнэр, хүүхдүүд хариуцах болсныг дээрх томилгоонуудаас тодорхой харж болно. Төв банк ингэж томилгооны “үүр” болсны үр дүнд Монгол банкны бодлого, үйл ажиллагааны тухай сайн дуулдахаа больж, төгрөгийн ханш тартагтаа унаж, иргэд зээлийн хүүд “идүүлж”, инфляц хөөрөгдөж, гадаад валютын нөөц шавхарсан зэрэг саар мэдээ л дуулдах боллоо. Тэгвэл Төв банкан дахь томчуудын тавиулуудын орж ирсэн “арын хаалга”-ыг нь хэн “лацдах” юм бэ гэхээр хэн ч алга. Өөрөөр бол, одоогийн Ерөнхийлөгч нь, Тэргүүн дэд Ерөнхийлөгч нь, Дэд ерөнхийлөгч нь, бүр Хүний нөөцийн мэргэжилтэн нь хүртэл цөм цаанаа Ардын намын аавтай, ахтай, артай байхаар Төв банкан дахь томилгоог таслан зогсоож чадах хэн ч байхгүй бололтой.
| ТӨВ БАНКАН ДАХЬ ТОМЧУУДЫН ТАВИУЛУУД |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |