Киргизстан Улсын Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох Азийн бүсийн “Asian OG Qualifier” тэмцээн болсон билээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд БХЯ-ны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, дэлхийн аварга, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон барилдаж, олимпын эрх авсан. Тэрбээр олимпын эрхийн тэмцээнд Узбекистаны Айтмуратоваг 13:2-оор ялснаар шөвгийн дөрөвт шалгарсан. Улмаар Өмнөд Солонгосын Ли Ханбиттэй барилдаж цэвэр ялж, Парисын олимпыг зорих эрхтэй болсон юм.
.jpg)
“Парис 2024” олимпын эрх хүртсэний дараа зургадугаар сарын 6-9-ний өдрүүдэд МУГТ П.Орхон Унгар Улсын Будапешт хотноо болсон бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд барилдсан. Тус тэмцээнд манай улсаас МУГТ П.Орхон, МУГТ Д.Отгонжаргал, ОУХМ Э.Дэлгэрмаа нар барилдах юм. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд МУГТ П.Орхон эхний нэгдүгээр тойргийн барилдаанд ОХУ-ын амаргүй, хүчтэй өрсөлдөгч Анна Щербаковад 12:3-аар хожигдож яваад цагийн төгсгөлд цэвэр дарж, ялалт авсан.

Улмаар АНУ-ын тамирчин, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Кайла Мираклыг 14:10-аар оноогоор ялж, хагас шигшээд Украины олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальтай Ирина Коляденкод 6:4-өөр хоёр онооны зөрүүтэйгээр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын өөр нэг бөх Алина Касабиеваг 8:2-ын харьцаатай ялж хүрэл медаль хүртлээ.
.jpg)
Дэвжээндээ дөрвөн жилийн дараа эргэн ирсэн П.Орхоны барилдааныг харахад өмнөх дэлхийн аварга болж байсан үеийнх шигээ хурд, тэсрэлт, шилжилт хөдөлгөөн харагдахгүй байна. Хөлийн хамгаалалт жаахан байгаа бололтой, босоогоос бүхэл онооны мэхэнд унаж, олон алдаад байгаа харагдлаа. Гэхдээ олимп хүртэл тэр бүх алдаагаа засаж, сайжруулах байх. Чилийсэн урт дөрвөн жилийн шийтгэлийн хугацааг П.Орхон туулаад л даваад гарсан. Түүн рүү чиглэсэн дайралт, гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрсэн. Тэр бүхэнд П.Орхон халирч, шантран мохож, хугарч, нураагүй үлдсэн. Сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийн хүчээр бүхнийг даван туулан гарч чадсан билээ. Олон хүн П.Орхоны эргэн ирэлтэд эргэлзэж байлаа. Оргил амжилт гаргах залуу нас нь өнгөрсөн, зодог тайлах болчихсон тамирчин, дөрвөн жил барилдаагүй, одоо амжилт гаргахгүй гэж байв.
Гэтэл П.Орхон бага багаар боловч амжилтаа ахиулан, бэлтгэлээ чанаржуулан хийсээр “Парис 2024” олимпын наадмын эрхийг авч, баталгаажуулж чадлаа. 2017 онд дэлхийн аварга болж байсан үеийн эрэмгий дайчин, хурд, хүчтэй, техник, ур чадвартай П.Орхон эргэн ирж байгаад баярлаж байна. Тэр үүнийгээ дэлхий дахинд харуулж, нотоллоо. Олимпын эрхийг хүссэн, санасан хэн дуртай тамирчин санасны зоргоор авдаггүй юм аа. П.Орхон өөрийн нөөц боломж, ур чадвартай итгэлтэй байна. Өмнөхөөсөө илүү хат сууж, хатуужсан туршлагатай П.Орхон болон эргэн ирж байгаа болов уу гэж найдна. Ямартай ч П.Орхон олимпын эрхийг авч чадлаа. Олимп болтол П.Орхоныг магтаж, муулах хэрэггүй. Зүгээр л зөнгөөр нь түүнийг орхиж, хүлээх нь зөв болов уу.
| БАЯР ХҮРГЭЕ, П.ОРХОН |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |