ДЭМБ-аас БНХАУ-д шинэ төрлийн амьсгалын замын халдвар дэгдээд буй талаар мэдээлж, тус улсын эрх баригчдыг тайлбар, мэдээлэл өгөхийг хүссэн. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар БНХАУ-ын хойд нутгаас тархаж эхэлсэн шинэ төрлийн амьсгалын замын халдварын дэгдэлт сүүлийн долоо хоногт мэдэгдэхүйц өссөн бөгөөд нийслэл Бээжин хотод ч тархсан аж. Тэгвэл үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Эрүүл мэндийн яам, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс өгсөн мэдээллээр шинэ төрлийн амьсгалын замын халдвар нь бусад эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй бөгөөд ямар нэгэн шинэ эмгэгч төрүүлэгч, гаж эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй талаар мэдээлсэн байна.
ДЭМБ болон бусад олон улсын эрүүл мэндийн байгууллага Бээжинг 2019 оны арванхоёрдугаар сард коронавирус дэгдэж эхлээд байхад ил тод болгоогүй, нуун дарагдуулсан хэмээн буруушаадаг. Тэгвэл БНХАУ-д шинэ төрлийн амьсгалын замын халдвар дэгдсэн гэх мэдээлэл тарсан өдрөөс ДЭМБ Хятадын эрх баригчдад мэдээллээ олон нийтэд ил тод байлгахын уриалж байгаа бөгөөд тус байгууллагын уриалгатай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс нь баг гарч, шинэ төрлийн амьсгалын замын халдвартай холбоотой цаг үеийн асуудлуудаар тайлбар өгчээ.

Ингэхдээ шинэ төрлийн амьсгалын замын халдвар нь эмгэг төрүүлэгчээс үүдэлгүй бөгөөд бараг “аюулгүй” хэмээн мэдэгдсэн талаар “The Guardian” онцолсон байна. Харин вирус БНХАУ-ын нийслэл Бээжин хотод тархсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч Бээжинд амьсгалын замын өвчин туссан гэх иргэдийн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Бээжин хотод коронавирусээс урьдчилан сэргийлэх хязгаарлалт, дэглэмийг сулруулсантай холбоотойгоор коронавирус тархаж, шинэ төрлийн амьсгалын замын халдварт өвчин гэж үл ойлгогдсон байж болзошгүй талаар тайлбарлажээ.

БНХАУ-д шинэ төрлийн амьсгалын замын халдварт өвчин гарсантай холбоотойгоор тус улсын хойд нутгийн аймаг, хотуудад эмнэлэг, эмнэлгийн байгууллагад ачаалал үүсэж байгаа тухай мэдээлэл бий. Тус мэдээг БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн баталгаажуулж “Орон нутагт шинэ төрлийн халдварт өвчин тархсан нь үнэн. Харин эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудын ачаалал ихсэж, нэмэгдээгүй” гэсэн байна. Мөн үүнтэй холбоотойгоор Ми Фэн орон нутгийн иргэд тэр дундаа дархлаа сул байж болзошгүй хүүхэд, өндөр настнуудыг хүйтний улирал эхлэхээс өмнө амьсгалын замын халдварт өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалжээ. Гэсэн ч БНХАУ-ын талаас одоог хүртэл шинэ төрлийн амьсгалын замын өвчнөөр өвчилсөн иргэдийн тоог албан ёсоор гаргаж, баталгаажуулаагүй юм байна. Тус улсын хэмжээнд ханиад, томуу өвчний дэгдэлт сүүлийн гурван жилийн дээд түвшиндээ хүрээд байгаа бөгөөд гадаадын эрүүл мэндийн байгууллагууд шинэ төрлийн вирусийг уушгины хатгалгаа үүсгэдэг, эм, тарианд тэсвэртэй байж болзошгүй талаар мэдээлээд байгаа аж.

| БНХАУ-Д ДЭГДСЭН ШИНЭ ВИРУС “АЮУЛГҮЙ” ГЭВ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |