Чамайг хараад дурсамжаа би мартсан
Чамаас эхэлж нүд минь өнгөөр харсан
Өглөө болгон чиний зургийг үнсээд
Өнөөдөр хоёулаа уулзах болов уу? гэх дөрвөн мөртөөр хэсэгхэн хугацаанд бидний дунд оршин тогтнохдоо залуусын сэтгэлд нөхөж болохооргүй мэдрэмж, орон зай үлдээгээд буцлаа даа.
Түүний цомог болох “0” бол үгийн сонголт, мөр холболт, хэмнэл, дуугаралт гээд уран бүтээлчийн бүх “зэвүүн” чанарыг нэг дор шингээсэн бүтээл гэгддэг. Эвгүйхэн мөрүүдээрээ ч, эвлэгхэн хошигнолоороо ч, хорон хүүхэд шиг дийлддэггүй яриагаараа ч тэр энэ цомгийн дуу бүрээрээ 290-ийн өөрийн гэсэн өнгө аясыг яг таг баталж өгч чадсан. Инээдтэй, эвгүй, хөөрхөн, зэвүүн энэ бүх эсрэгцэл нэг дор оршдог нь л 290-ийн онцлог хэмээдэг.

Мөнхбаатарын Төгөлдөр нь Их Британи улсын Лондон хотноо төрсөн бөгөөд гурван настайдаа Монголдоо ирж амьдарсан болохоор Англи улсад бага насны дурсамж байдаггүй хэмээж байсан юм. Дуулахаас гадна зураг зурдаг байсан бөгөөд гурван настай байх үеэсээ зурж эхэлсэн. Бага байхдаа манга зурдаг хүн болно гэж боддог байсан төдийгүй 16 нас хүрэхдээ 60 хуудастай нэг манга зурж дуусгасан байна. Тэгэхдээ түүнийгээ олон нийтэд цацалгүй ойр дотно хүмүүс нь л мэддэг байжээ.
Түүний 290 хэмээх нэрийн утга гэвэл 2 нь англиар two, 9 нь англи жижиг “g” үсэг, 0 нь англиар “O” үсэг нийлээд “Toogo” гэдэг нэрийг бий болгож байгаа юм. Хүмүүс ихэвчлэн Төөгөө гэж дууддаг байсан учраас энэ нэрийг бодож олжээ.

Тэрээр ямар нэгэн төрөл жанр болон бусад агуулгад баригдахгүй байхыг хичээдэг байсныг нь түүний дууг сонсдог байсан хүмүүс онцолдог. Дэлхийн 8 тэрбум хүн тус бүр өөр өөрийн харах өнцөг, үзэл баримтлал, зорилготой.
Тэдгээр 8 тэрбум харах өнцөг огтлолцож дэлхийг нэг бүхэл зүйлийг бий болгодог шиг тэр харах өнцгүүдийг илүү олон талаас нь харж, нэг л хэмнэлээр, нэг л зүйлээ гаргах бус шинэлэг зүйл хийх түүний нэрийн хуудас байсан мэт.
| ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |