Түүнийг тун саяхан нээлтээ хийгээд, үзэгчдэд хүрсэн “Гайжин” жүжгийн хөдөлгөөний найруулагчаар ажиллаж байхад нь бэлтгэлээс нь нэг ажсан юм. Урьд үнэндээ Улсын драмын эрдмийн театрын бүжиг, хөдөлгөөний найруулагч гэдгээр нь л мэдэхээс бусдаар хийдэг зүйлийнх нь тухай төдийлөн сайн ойлголтгүй байлаа.

“Гайжин” жүжгийн нэгэн уран бүтээлчээс ярилцлага авахаар сууж байтал үзэгчдийн танхимаас нэг хүн “За ихэмсэг алха, ихэмсэг алхаад өг. Баавартайхан гарч ирнэ шүү”гээд л ширүүхэн дуугарах нь эрхгүй анхаарал татна. Тэгснээ хаа нэг бүр ч ширүүсэж, тайзнаа гарч ирсэн уран бүтээдчдийг ёстой ч нэг цэргийн дарга шиг л командалдаг юм билээ дээ. Үнэхээр ч бас тэгж байж л хөдөлгөөнийг нь жигдэлж, уран бүтээлээ аятайхан болгодог биз ээ. Тэр дундаа мюзикл жүжиг гэдэг дуу, бүжигтэй хөдөлгөөн ихтэй байдаг. Тэгэхээр тэр бүхнийг эв зүйтэй, эвсэлтэй, утга уянга, эв донжтой болгохын тулд л түүний ажил оршдог шиг.

Тийм ээ, бид өчигдөрхөн Урлагийн гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаагаад буй жүжигчин Г.Ган-Очир уран бүтээлчийн тухай ярьж байна. “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама Миа”, “Мартагдашгүй намар”, “Нүдээ аниад төсөөл” зэрэг дэлгэцийн бүтээл, драмын театрын олон сайхан жүжигт хөдөлгөөний найруулагчаар ажилласан байдаг. Түүний хувьд УДЭТ-ын 1996 онд жүжигчнээр ажиллаад, 2019 оноос өдгөө хүртэл хөдөлгөөний найруулагчаар ажиллаж буй аж.

Энэ хугацаанд Т.Габбегийн "Үнсгэлжин", Д.Урианхайн "Харанхуйд харагдахуй буюу 2-1=0", С.Жаргалсайханы "Би эрчүүдийг хүснэ", Ч.Ойдовын"Далан худалч", П.Меримегийн "Кармен хүүхэн", У.Шекспирийн "Ричард ван III", О.Нилийн "Тамын дурлал", У.Шекспирийн "Ромео Жульетта", "Зуун шөнийн зүүд", Ш.Гүрбазарын "Надаар тоглосон хайр" жүжгүүдэд жүжигчнээр ажиллажээ. Харин Р.Куни "Эцсийн зогсоол зөвхөн чи", Х.Пинтер "Yesterday", Н.Коляда "Манекен", Дарио Фо "Чөлөөт хос", У.Шекспирийн “Ромео Жульетта”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”, Б.Хишигзаяа, Я.Баяраа нарын “Царцаа намжил”, Л.Толстойн “Адууны түүх”, Э.Оюун, С.Нинжбадгар нарын “Би эндээс явахгүй”, С.Өлзийтөгс “Бүсгүйн зурвас”, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Н.В.Гоголийн “Тоглоомчид”, Б.Цогнэмэхийн“Тэнгэрийн хүү” гэхчлэн жүжгүүдэд бүжиг дэглээчээр ажилласан байна. Мөн 2016-2019, 2022, 2025 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны ерөнхий бүжиг дэглээчээр ажилласан билээ. Энэ бүхнээс бүр урьд түүнийг “Boom town” хамтлагийн ахлагч гэдгээр нь бид анх мэдсэн билээ.

| ТАЙЗНАА ХӨДӨЛГӨӨН УРЛАГЧ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |