Ахиад л намар болж Ардын жүжигчин Б.Зангад гуайн “Алтан намар” эгшиглэж байна. Намар болохоор хүмүүс, тэдний үйлс бүтээл бодогдоно. Тариан талбай, хадуурын дуу ч санагдана. Намар ирэхэд бас хэзээний танил дуу аманд аялагдана. Тэр дуу намар цагийн хамаг сайхныг чихнээ сонордуулсан, амьдрал тэтгэх цагийн тухай өгүүлнэ. "Алтан намар" эгшиглэж байх ийм өдрүүдэд түүний тухай бичихээр зорилоо.
Б.Зангад гуайд хослол их сайхан зохидог. Өөрийнхөө гол хувцас болох тэрхүү гоёлоо иж бүрэн өмсөөд, эрвээхэй зангиа зүүгээд дуулж зогсоход нь эрхгүй нүд, чих тийш чиглэж, дуу бүрийг нь даган дуулна. Тэр дундаа тариан талбайд яг энэхүү дүр төрхөөрөө зогсоод “Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй ээ...” гээд уран бүтээлүүдийнх нь дотор жин дарсан энэ сайхан дуугаа дуулахыг нь сонсоход мөн ч сайхан харагддаг даа.
Тэрбээр Ховд аймгийн Буянтынх. Өнөө мөрөн давалгаа хаяласан Буянт голтой нутаг шүү дээ. Тэр урсгалын сайхныг дэргэд нь суугаад дуулж өссөн Ардын жүжигчин хүү нь л бидэнд “Тунгалаг буянт” дуугаараа таниулсан шүү дээ. Түүний дуунууд Буянт голын дэргэд, будан татсан хангайд, бужигнан шуугих тариан талбайд, сүлд модны наадмаар, оньсыг тайлж, оюун эрдэмд хөтөлсөн багшийн танхимд, зүггүй багын хэдэн нөхөдтэйгээ дэггүйтэн гүйсэн сурагч ахуйн дурсамжинд, намрын шөнө, бүүвэй аялах бүсгүй хүний дэргэд гээд ер хаа сайгүй дөрвөн цагийн талд хүний зүрх сэтгэлийг жаргаан эгшиглэсээр байдаг.
Цөмийг нь тэр энхрий үрс шигээ хайрлан чин сэтгэл, хүрэн зүрхний угаас дуулсан нь мэдэгдэнэ. Тэр мөн төрсөн нутаг устайгаа өөрийн авьяас билгийг уяж утга холбон ярьдаг. Бүр болоогүй цагийг эзэлсэн найрагч, хөгжмийн зохиолчидтой нэгэн цаг үед амьдарч, уран бүтээлийг нь дуулж яваадаа олзуурхдаг юм билээ. Тийм байхаас ч аргагүй. Гэхдээ тэдгээр сайхан бүтээлийн амь амьсгааг олж, амилуулан ард түмэнд хүргэсэнд тэд бүр ч их баярладаг нь мэдээж. Ажаад байхад түүний яриа бүтээлээс даруу зан илчлэгдэнэ.Гэхдээ дуулсан дуу бүхнээ өөр нэгэн дуулсан ч энд нь хүрэхээргүйгээр гүйцээчихдэг айхтар уран бүтээлчийн зан ч бий шиг.
1951 он. Сургуульд элсээд хэдийнэ таван жил болчихсон хүү Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон сайн дурын уран сайханчдын багтай хамтран улсын баяр наадмын арга хэмжээнд оролцохоор анх нийслэлийг үзэж байжээ. Тэр бол Б.Зангад хүүгийн хамгийн анхны арга хэмжээ. Дараа нь харин Ховдын театрын соёл урлагийн өдрүүд үйл ажиллагаа болон Варшавт болох дэлхийн залуучууд, оюутнуудын V фестивальд оролцсон байдаг. Энэ үед тэр дөнгөж есдүгээр ангид л сурч байлаа. Гэхдээ хуучин цагт авьяас билиг, идэвх чармайлттай бол бага залуугаасаа багшилж, уран сайханч болж, дуулж хуурдаж байсан олон жишээ бий шүү дээ. Б.Зангад гуай яг л тэр жишгээр дунд сургуулиа төгсөөгүй байхдаа Ардын ансамбльд ирэх жил сургуульд орох амлалттайгаар ажиллаж эхэлжээ. Жил улирахад л тэр Москвагийн Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуулийн дуулаачийн ангид суралцахаар явсан байдаг.
Оюутны жилүүд түүнийг олон зүйлд сургасан тухай уран бүтээлч маань өөрөө олонтаа ярьсан байдаг. Тэр дундаа Анна Александровна Салавённо гэж Оросын гавьяат жүжигчин багшийнхаа тухай бахархан ярьж, дуулах ухааныг суулгаж өгсөн хүн гэж талархан хүндэтгэдэг юм билээ. Тэгээд л “Багш минь надад хүний орчлонд яаж хүн шиг явахыг зааж сургасан хүн дээ” гэсэн байдаг. Үнэхээр ч гурван настайдаа ээжийгээ, зургаатайдаа ахыгаа алдсан, уран бүтээлч болохоор явж байгаа хүүд ээж шиг нь нөмөртэй, халуун элгэмсэг хандаж, бие даасан хүн болгон “торниулсан” нь тэрхүү багш нь аж. Москвагийн сургуульд сайн багшийн гар дээр ийн суралцсан тэрбээр буцаж ирээд, уран бүтээлээ эрчимтэй хийж, шил дараалан төрсөн олон сайхан дуу нь айл бүрийн радиогоор эгшиглэж, догдлол баяр, дурсамж дурдатгалыг хөглөн эгшиглэж байсан гэдэг. Нэгэн хүний амьдралын түүхийг бичгээр илэрхийлэхэд тун товчоор ийн хурангуйлан өгүүлэхэд хайран ч зохист мөчүүд, зовлон, жаргал, баяр, гунигийн хэлхээсүүдийг нь тухайн хүн өөртөө л хадгалан авч, хайрлан нандигнадаг байх гэж бодогддог. Дуулсан дуунуудыг нь ард түмэн мэддэг, дуулж зогсоход хэн бүхэн сэтгэл бахдан сонсдог, анх дуулж байсан мөч нь тайзнаа гарах бүрд санаанд нь тодорч, Ардын жүжигчин болох мөчдөө тэр талархаж байсан нь гарцаагүй. Гадаа яг одоо баян тансаг намар айлчилсан байна. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин Б.Зангад гуайн дуулсан “Алтан намар”-ыг утас утсандаа эгшиглүүлээч.
| АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ЗАНГАД ГУАЙН “АЛТАН НАМАР” ХАА САЙГҮЙ ЭГШИГЛЭЖ БАЙНА |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |