БНСУ-ын шилдэг бүжгийн хамтлагийг шалгаруулах “Street women fighter” тэмцээний хоёрдугаар улирлын ялагчаар “Bebe” хамтлаг тодорч 37 мянган ам.доллар, цомын эзэн болсон билээ. Тус хамтлагийг 2022 онд хамтлагийн ахлагч Bada Lee байгуулж байжээ. Kyma, Lusher, Tatter, Minah, Sowoen, Cheche гэсэн нийт долоон гишүүнтэй. Хамтлагийн “BEBE” гэх нэр нь “This day is the newest of our lives” гэх үгний товчлол юм.
Хамтлагийн талаарх сонирхолтой баримт
Instagram: teambebe_official
Bada Lee
Bada Lee нь 1995 оны есдүгээр сарын 22-нд төрсөн бөгөөд 175 см өндөр. Тэрбээр "CUPCAKES" бүжгийн хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Оюутан байхдаа “Just Jerk” бүжгийн хамтлагт бүжиглэдэг байв. Дунд сургуульд байхдаа бөхийн спортоор хичээллэдэг байв. Тэрбээр залуучуудын эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүлж байсан ч бэртлийн улмаас спортоо орхижээ. “2NE1”-ийн “CL”, “BLACKPINK”-ийн “Lisa”, “aespa”, “NCT”, “WayV”, “Super M” болон бусад олон хамтлаг, дуучдын бүжгийг дэглэсэн. Түүний дэглэсэн хамгийн алдартай бүжгүүд нь Кай “Rover”, “Peaches”, “Next Level” (aespa), “LILI’s FILM The Movie” (BLACKPINK-ийн Lisa), “MAVERICK” THE BOYZ юм. Мөн түүний шоуны үеэр дэглэсэн “Smoke” дууны бүжиг нь одоо хамгийн алдартай бүжгийн челленжүүдийн нэг болсон билээ.
Instagram: badalee_ _
 • Instagram photos and videos.png)
Lusher
Lusher нь 2000 оны тавдугаар сарын 2-нд БНСУ-д төржээ. Тэрбээр " Only Forward" студийн бүжгийн багш, бүжиг дэглээч юм. Тэрбээр “Highlight”-ын Ли Ги-кванг, “SHINee”-ийн Min-ho, “NCT”-ийн Ten, Viviz болон бусад олон дуучид, хамтлагийн арын бүжигчнээр ажиллаж байжээ.
Instagram: lusher_lee
 • Instagram photos and videos.png)
Kyma
Kyma нь 2001 оны тавдугаар сарын 31-нд төржээ. Хамтлагийн залуу гишүүдийн нэг бөгөөд мэргэжлийн бүжиг дэглээч, бүжигчин юм. Өөрийгөө тайван атлаа давлагаа шиг ширүүн гэж боддог учраас Kyma гэх нэрийг сонгосон. Түүний нэр нь Латинаар ус гэсэн утгатай ажээ.
Instagram: __kyma.__
 • Instagram photos and videos(1).png)
Tatter
Tatter нь 2001 оны зургадугаар сарын 15-нд төржээ. Тэрбээр Choi Yoo-jung, Kai, The Boyz, “Got7”-ийн “Jay B”, “Highlight” зэрэг хэд хэдэн К-Поп хамтлагийн арын бүжигчин байжээ.
Instagram: tatter0tae
 • Instagram photos and videos(1).png)
Minah
Minah нь 2002 оны арванхоёрдугаар сарын 27-нд төржээ. Хамгийн авьяаслаг бүжиг дэглээч, бүжигчдийн нэгд тооцогддог түүний амжилтын жагсаалт нэлээд урт. Aespa, EXO-ийн Кай, NCT-ийн Ten зэрэг хамтлагийн арын бүжигчнээр ажиллаж байсан төдийгүй SM агентлагийн аялан тоглолтод оролцож байжээ.
Instagram: minahlee___
 • Instagram photos and videos(1).png)
CheChe
CheChe нь 2004 оны нэгдүгээр сарын 13-нд төржээ. Тэрбээр хамтлагийн ахлагч “Bada lee”-ийн шавь байжээ. “Show Me the Money 11” шоунд И Ён Жигийн үзүүлбэрийн арын бүжигчнээр ажиллаж байсан.
Instagram: _che.che.__
 • Instagram photos and videos(1).png)
Sowoen
Sowoen нь 2004 оны долдугаар сарын 14-нд төрсөн бөгөөд хамтлагийн хамгийн залуу гишүүн аж. Тэрбээр мөн адил “Bada lee”-ийн шавь байжээ. “Show Me the Money 11” шоунд И Ён Жигийн үзүүлбэрийн арын бүжигчнээр ажилласан.
Instagram: sowoen
 • Instagram photos and videos(1).png)
| "STREET WOMEN FIGHTER 2" ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ "BEBE" ХАМТЛАГИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |