“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам өнгөрсөн баасан, бямба гарагт Их газрын чулуунд боллоо. Дуу хуурын өлгий Дундговь аймгаас төрсөн олон сайхан уртын дуучин, ардын авьяастнууд цуглан нижгэр ч наадамлалаа. Тоглолтод 3000 гаруй уртын дуучин, уран бүтээлчид оролцсон. Гэхдээ тус тусдаа биш хамтдаа хоорлон дуулсан нь хэнд ч ойлгомжгүй, ямар ч сэтгэл хөдлөл, омогшил бахархал төрүүлэхгүй байлаа. Угтаа бол уртын дууны гайхамшгийг энд л мэдэрч, уртын дуучдыг хоолойн цараанд саатмаар. Гэвч нийлж хоорлосоор байгаад дууслаа.
Үүгээрээ энэ наадмыг шүүмжилж байгаа хэрэг биш, уртын дууг хоорлон дуулдаг энэ байдал бүр хавтгайрлаа гэдгийг л онцлох гэсэн юм.
Бүгдээрээ тайзнаа гарч ирээд хоор дуу шиг дуулаад байхаар юун нөгөө уул тал, уулсын оройд хүрэх, хоолойн чадал чансаа, гайхамшгийг мэдрэх. Учрыг нь олж сонсох гэхээр чих ядраад дуусах аятай болж байна. Уртын дууны аялгууны онцлогийн талаар ардын бэлгэзүйч Ж.Бадраа “Уртын дуу маш баялаг, хэмнэл, ритмтэй, өргөн цар хүрээтэй. Ардын богино дуу гол төлөв нэг октаваас кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг. Дуучин хүнээс дотоод уран сэтгэмж, хоолойн чадал, хувийн ур чадвар их шаарддаг” гэж онцолсон байдаг. Тэгэхээр бөөнөөрөө дуулах дуунаас дотоод уран сэтгэмж, хоолойн чадал, дуучны илэрхийлэмжийг сонсох аргагүй болж байгаа юм.

Энэ талаар урлаг судлалын ухааны доктор, хөгжим судлагч Д.Оюунцэцэг “Манайхан олон уртын дуучныг нэг дор тайзнаа гаргачихдаг. Олуулаа нийлээд ирэхээрээ хонь хурга нийлж байгаа аятай л сонсогддог. Уг нь ганцаараа дуулж гайхамшгаа харуулах ёстой байхгүй юу. Н.Норовбанзад гуайн тэр гайхамшигтай дуу хоолойг бид тэгж л сонссон юм шүү дээ. Түүнээс олуулаа нэгэн зэрэг дуулахаар хэний ч сэтгэл хөдлөхгүй” гэж ярьсан байдаг. Тэгэхээр уртын дууг олуулаа биш, дуучид нь ганцаараа дуулж, хоолойн чадлаа харуулж, гайхамшгийг үзүүлэх хэрэгтэй. Түүнээс хэдэн мянгуулаа гарч ирж дуулаад байхаар уртын дууны мөн чанар алдагдаж, гаднаас ирэх жуулчид битгий хэл монгол хүн өөрөө сонсоход ч бахархал төрж, сэтгэл зүрх огшихгүй болох нь. Уртын дуугаа тэнгэрт хүртэл хадааж, цангинуулж, хоолойн чадлаараа дуулсан тэр сайхан аялгуу нь үүлэн завсарт хүрч, хүний сэтгэлийн хөгийг өөрийн эрхгүй алдруулан дуулаасай гэж хүсэж байна. Уртын дууны мөн чанар, үнэ цэн энд л оршино.
| УРТЫН ДУУГ ОЛУУЛАА БИШ, ГАНЦААРАА ДУУЛАХАД ҮНЭ ЦЭН НЬ ИЛҮҮ ОРШДОГ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ Д.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |