Анхлан тэр бидэнтэй “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүрээр уулзаж байв. Тунгалаг хар нүд, зөөлөн дөлгөөхөн төрхтэй цэл залуухан Т.Хулан гэх уран бүтээлч тэр л үеэс гэгээхэн инээмсэглэл татуулсаар Монголын урлагийн хаалгыг цэлийтэл нээгээд орж ирсэн. Залуухан уран бүтээлч дүр бүхэнд л өөрийгөө сорих мөрөөдөлтэй, гэхдээ өөрт оногдсон дүрээ бусдаас өөрөөр гаргах гэсэн мэрийлттэй, урлагийн мундаг, ах, эгч нарыгаа харж урам зориг авч, "Ийм л болно доо" гэж битүүхэн мөрөөдөөд л эхэлсэн нь гарцаагүй болов уу. Урлагт уран бүтээлч гэх тодотгол багтахаар зорин яваа хэн бүхэн ийм гэгээн мөрөөдлөөр жигүүрлэн алхдаг байх. Т.Хулан гэх эгэл даруухан уран бүтээлч ч мөн сургуулиа төгсөөд ийн бодож, хичээж, зорьж байсан нь лавтай. Азтайгийн дотор бүр анхны олон ангит киноны дүрээрээ үзэгчдэд хүрч, түүгээрээ өдгөө хүртэл хайрлагдаж яваа. Түүнээс хойш харин “Намрын синдром”, “Хайрын рекорд” , "Зөрлөг", "Чиний эзгүйд", "Хайрыг хайрла", "Мама Миа", "Хэнд ч хэлээгүй нууц" зэрэг киноны гол болон туслах дүрд тоглосноор үзэгчдийн эчнээ танил уран бүтээлч болсон. Түүний цовоо сэргэлэн үзэсгэлэнтэй төрх бол урлагт ёстой ус агаар мэт хэрэгтэй байхаас гадна залуу үзэсгэлэн, мөрөөдөл дүүрэн охины дүрд бол ёстой ав цав нийцдэг гэмээр. Эдгээр дүр нь түүний даруу төлөв зан чанарыг багагүй эвдсэн, задалсан гэдгийг ч тэр өгүүлсэн.

Тэрбээр "Би өөрөөсөө өөр дүр бүтээхийг хүсдэг. Жүжигчин хүн өөрийгөө эвдэж, өөрөөсөө өөр хүнийг төрүүлж байж уран бүтээл үнэ цэнтэй болдог" гэж ярьсан байдаг. Хэсэгтээ дэлгэцэд өөрийнхөө авьяас билгийг чамгүй үзүүлсэн тэр харин драмд ч мөчөө өгөхгүй чамбайхан дүрээ гаргаж чаддаг чадварлаг эмэгтэй. Түр тайзнаас завсарлага авсан тэр харин тайзнаа сайн хүний дүрээр эргэн иржээ. Өнөөх л янзаараа драмын тайзан дээр гялтганаж, өөрийгөө хэрдээ сорьж, сойж, өөрөөр харуулах гэж зорьж, ажиллаж, хичээсэн нь харагдаж байв. Нөгөө талаар тэр дунд үеийн нуруутай, жигдэрч, жимбийж яваа уран бүтээлч гэдгээ ч харуулж, багагүй намба зааж байгаа нь илэрхий байв. Иймийн учир бид урлагт өөрийнхөөрөө гэрэлтэн гийж яваа түүнийг онцлон хүргэж байна.
Урлаг түүний даруу төлөв зан чанарыг хуу татан, авьяасыг нь задалж, нээж, өнгөлж өгсөн

"Сарны нулимс" киноны Цоомоо бол Т.Хулан гэх уран бүтээлчийг урлагт бат бөх суулгаж өгсөн дүр

"Намрын синдром" киноны Цэнгэлийн дүрээр өөрийгөө илүү тод харуулж чадсан

Энэ бол түүний сургуулиа төгсөөд ид драмын театрт ажиллаж байсан он жилийн уран бүтээлийн жагсаалт. Тэгээд хэсэг театраас завсарлага авч байгаад энэ жил эргэн их театраа орж, шинэ жүжгийн гол дүрд өөрийгөө сорьсныг үзэгчид андахгүй байх.

Сайн хүнийн дүрээр театртаа эргэн ирсэн түүний дараагийн нүүдэл юу байх бол...

| ГЭГЭЭН ИНЭЭМСЭГЛЭЛ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |