-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Багшлах гараагаа хаанаас эхэлж байснаас яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу. Би 2014 онд “Гурван-Эрдэнэ” их сургуулийг төгсөөд, төрөлх нутаг болох Дорноговь аймагтаа нэг жил ажилласан. Тэгээд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр сургуулиас багшлах санал ирсэн. Үүнээс хойш монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багшаар ажиллаад арван жил болж байна.
-Сүүлд монгол бичгийн олимпиадаас шавьтайгаа хамт хос алтан медаль хүртсэн байсан. Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-Улсын төрөлжсөн олимпиад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Өмнө жил мөнгөн медаль хүртсэн энэ жил амжилттай ахиулаад сайхан байна. Манай шавийг Одбаатарын Очирбат гэдэг, төгсөх ангийн сурагч. Бид 2021 онд анх бийрэн бичлэгийн сургалт дээр танилцаж байсан. Тэр цагаас хойш бийрэн бичлэгээр идэвхтэй хичээллэж, өнгөрсөн гуравдугаар сард анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Мөн 2022 онд Монгол өв соёл тээгч оны онцлох хүүхэд болж байсан. Гандантэгчилэн хийдээс зохион байгуулдаг “Миний монгол бичиг” олон улсын бичлэгийн уралдаанаас мөнгөн медальт хүртэж байсан. Ер нь амжилтыг нь дурдаад байвал олон байна. Багш хүн шавиараа бахархах хамгийн сайхан мэдрэмж байдаг шүү дээ.
(4).jpg)
-Таныг бийрэн бичлэгийн дугуйлан хичээллүүлдэг гэж сонссон тэр талаар ярьж болох уу?
-Би сургуульдаа “Амьд бичиг” бийрэн бичлэгийн дугуйланг ес дэх жилдээ хичээллүүлж байна. Шавь нараа монгол сэтгэлгээтэй хүн болгохын тулд анх “Амьд бичиг” дугуйлангаа нээж байлаа. Мөн Эрдэнэт хотдоо “Монгол бичгийн төв” байгуулаад нэлээдгүй хугацаа болсон. Монгол бичиг, бийрэн бичлэг сурах хүсэлтэй иргэдэд заадаг. Шавь нар минь бийрэн бичлэгийн гоо зүй, үнэ цэнийг мэдэрч, ойлгож байгааг харах сайхан шүү.
-Дугуйлангаа “Амьд бичиг” гэж нэрлэсэн нь ямар утгыг илэрхийлж байгаа вэ?
-Бичиг, үсэг гэдэг хэдэн мянган жилийн настай шүү дээ. Бидэнтэй хамт байж, дамжуулагдаж байгаа учир хүн төрөлхтөн шиг амьдарч байгаа гэсэн утгаар “Амьд бичиг” гэж нэрийдэж байлаа.
-Монгол хэл, бичгийн багшийн хувьд эх хэлний дархлааны талаар ямар бодолтой байдаг вэ?
-Монгол хэл биднийг амьдарч байгаа бүх цаг үед байна. Харин монгол сэтгэлгээ, ярианы хэлбэр л алдагдаж байгаа. Шинэ үеийн залуус монгол хэлээр ярьж буй яг англи хэлний өгүүлбэрийн бүтэц, дарааллаар ярьж байгаа нь ажиглагддаг. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ монгол бичгээрээ дамжуулан бичгийн зөв хэлээ өвлүүлэхийг зорьж ажиллаж байна. Хэл, соёл гэдэг үндэсний дархлаа шүү дээ. Монгол бичгийн ард асар их түүх, агуулга байдаг. Тийм болохоор аль болох олон хүн монгол хэл, бичгээ зөв эзэмшээсэй гэж хүсдэг.
-Танд хичээл заах үедээ баримталдаг зарчим, арга барил байдаг уу?
-Анх зургадугаар ангид нь монгол бичгийн хичээл орохдоо шууд зурлага зааж эхэлдэггүй. Харин бид яагаад монгол бичгээ сонирхох, сурах ёстой ойлгуулах түүхүүд ярьж өгдөг. Тэгж гэмээнэ хүүхдүүд аясаараа сонирхож, дурлаад эхэлдэг.
Харин бийрэн бичлэг заахдаа эхлээд харандаан бичлэгийн хичээл орно. Харандаа бичлэгийн сурсан хүн цаашаа аясаараа л сурдаг даа. Мөн бийрэн бичлэгийн дугуйлангийн сурагч нартаа монгол бичгийн мэдлэг сайтай байх гэсэн шаардлагыг тавьдаг.
(2).jpg)
-Багшийн мэргэжлийг юу таныг татсан бэ?
-Эмээ минь бага байхаас нь үлгэр, домог их ярьж өгдөг байлаа. Тэгээд зургаан наснаас ном уншуулж, уран зохиолын “ертөнц” рүү оруулсан. Тэр нь надад нөлөөлж би шүлэг бичиж, багагүй бүтээл туурвисан. Харин монгол бичгийг гуравдугаар ангиасаа суралцаж эхэлсэн. Эмээ минь надад зөв суурь тавьж өгсөн болох хэл, уран зохиолд дурласан гэж бодож явдаг даа.
-Багш хүний хамгийн жаргалтай бас шантармаар үе нь юу байдаг бол?
-Нэг ангид 40-өөс дээш хүүхэд суралцаж байгаа. Тэгэхээр хичээлийн цаг хүрэлцэхгүй, хүүхэд бүртэй тулж харьцах боломж багасдаг. Энэ нь багшаас их хөдөлмөр, ур чадвар шаарддаг. Өөр асуудал тулгарах нь ховор байдаг.
-Сурагчид ЭЕШ өгөхийнхөө өмнө заавал эх хэл, бичгийн шалгалт өгдөг шүү дээ. Үүнд хэрхэн бэлддэг вэ?
-Би монгол хэл, уран зохиолын хичээлээ анхнаас нь монгол бичгээр ордог юм. Хүүхдүүд асуултад хариулахдаа их товчхон хариулдаг. Тиймээс асуултад багадаа арван үгээр хариулуулахыг хичээдэг. Тэгээд анги ахих тусам үгийн тоогоо нэмж байх шаардлага тавьдаг. Ингэснээр бага багаар эх хэлний мэдлэг дээшилнэ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.


(3).jpg)
(5).jpg)
(1).jpg)
| Б.ОДБАЯР: ШАВЬ НАРАА МОНГОЛ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛГОХЫН ТУЛД АНХ “АМЬД БИЧИГ” ДУГУЙЛАНГАА НЭЭЖ БАЙЛАА |
|
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |