Засгийн газраас ус, хог, цахилгаан, дулааны төлбөрийг арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл тэглэх шийдвэр гаргасантай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ огцом осож, дэд станцууд шатаж эхэлсэн юм. Улмаар хөнгөлөлтөд хамрагдаж буй иргэдийн дагаж мөрдөх түр журам гаргасан. Тэгвэл энэ журмын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор гаргасан түр журам бусад журмын адил бүх нийтээр дагаж мөрдөх учраас Хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой учир өнөөдөр албан ёсоор бүртгүүлсэн. Цахилгаан, дулааны хэрэглээ өмнөх жилүүдтэй харьцуулахад дунджаар 5-6 хувиар өсөж байна. Мөн эрчим хүчний хэрэглээ 100 Мвт орчим өснө гэж тооцож байсан ч 200 Мвт өссөн. Оргил цаг буюу 17:00-21:00 цагт импортоор авдаг эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж байгаа учир иргэд зохиомол хомсдол үүсгэхгүйгээр хэмнэлттэй хэрэглэх нь зүйтэй.
Цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлыг гурван чиглэлээр хийж байна. Эрдэнэт, Дорнодын ДЦС-ыг өргөтгөл хийгдэж, Эрдэнэбүрэнгийн станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна.
Түр журамд хэрэглэгчийн эрх үүргийг заасан найман заалт бий. Шинэ хэрэглэгчийн хэрэглээг төрөөс даах төлбөрийг тодорхойлохдоо хэрэглээний гүйцэтгэлийг үндэслэн ижил төстэй хэрэглэгчийн төлбөртэй дүйцүүлэн тооцно гэж зааж өгсөн . Хэрэглээний дээд хэмжээг ижил төстэй хэрэглэгчийн дунджаар тооцон гаргана. Цахилгааны төлбөрийг төрөөс даах хугацаанд тоолуурын заалт, санхүү, үйл ажиллагааны бичилт хийгдэнэ.
Цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг хэрхэн хөнгөлөх талаар танилцуулсны дараагаар буюу сүүлийн хоёр өдөр цахилгаан эрчим хүчний хэрэглээний оргил цагт ачаалал тогтворжиж байна. Ялангуяа ахуйн буюу гэр хороолол, орон сууцны айл өрхийн хэрэглээ 10-15 мВт-аар буурлаа. Гэр хорооллын хэрэглэгчид дунджаар сард 35-75 мянган төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа.
Мөн аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүчний хэрэглээ 50-70 МВт-аар буурсан. Үндсэндээ нийт хэрэглээ 50-75 мВт-аар буурч, хэвийн горимд шилжиж байгаатай адил хэмжээнд очсон” гэв
| Н.Тавинбэх: Цахилгааны нийт хэрэглээ 50-70 МВт-аар буурч, ачаалал тогтворжиж байна |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |