Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байгаа “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, түүний тархины хаван, ходоодны хорт хавдар сэдэрч, ухаан алдсан, одоог хүртэл ухаан ороогүй байгаа” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Бид 461 дүгээр ангийн мэргэжилтнээс түүний биеийн байдлын талаар тодруулахад “Б.Ганхуяг ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэдэг нь худал мэдээлэл байна. Манайд хоригдож буй хоригдогч нарын биеийн байдал өнөөдөр хэвийн байсан. Хэн ч эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй” гэсэн юм.
Тэгвэл бид Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяагаас түүний биеийн байдлын талаар тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр дүүгийн минь бие муудаж, даралт нь 90-ээс доош орсон. Байнга бөөлжиж, толгой нь хаван ихтэй учраас хорих ангийн эмнэлэгт яаралтай хэвтүүлсэн. Хэдхэн минутын өмнө эм, тариа оруулж өглөө. Эмчилгээ эрхэлсэн эмчтэй нь уулзсан. Биеийн байдал нь тогтворжиж байвал бидний санаа амарна аа. Утсаар ярих боломж байхгүй учраас хэцүү байна. Маргааш өглөө дүү рүүгээ очно. Бидний сэтгэл санаа үнэхээр хүнд байна. Нуун дарагдуулж, худал мэдээлэл тараагаад байх юм” гэлээ.
Хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа энэ үед хууль хяналтын байгууллагынхан худал мэдээлэл тараасан эсэхийг бид маргааш тодруулан хүргэх болно.
| Б.ГАНХУЯГИЙН ЭГЧ Б.НАРАНТУЯА: Дүү минь байнга бөөлжиж, толгой нь хавагнаж, бие нь муу эмнэлэгт хүргэгдсэн нь үнэн |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |