АН-ын гишүүн, БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-эрдэнэ шүүхээс 7-30 хоногийн баривчлагааны ял авчээ. Түүнийг Зөрчлийн хэргээр төрийн ажилд саад учруулсан гэх шалтгаанаар Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр гомдол гаргасан байна. Тэрбээр “Шоронд надад хор өгөөд алчихдаггүй юм бол ЗГХЭГ дарга сайд Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар та нартай үзэлцэнэ" хэмээн өчигдөр цахим сүлжээнд дуулиан шуугиан тарьсан.
Д.Мөнх-Эрдэнэ “Зууны хулгайч нарыг илрүүлнэ” хэмээн лайв хийж эхэлсэн цагаасаа хойш олон хүнийг үг хэлээр доромжилж, Төрийн яам, нийслэлийн захиргаа руу дураараа нэмтэрч, хууль хяналтынхан шиг дайрч ороод шалгалт хийх гэж оролдоод бардаггүй. Яам бүрийн харуул хамгаалалтын ажилтнуудтай үзэлцдэг бүр танил болоод удаж байна. Магадгүй түүнийг лайв хийж хэн нэгэн сайд дарга нарын өрөө рүү өнгийх гэж явахад нь өөрийнх нь булхай улам бүр ил болж байгаа ч юм шиг. Тухайлбал, томчуудад хүүхэн зардаг байж болзошгүй бичлэг нь олон нийтэд ил болж, түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд дууссан гэхэд болно. Мөн Хөх хотод консул байхдаа албаны дөрвөн автомашинаа хууль бусаар борлуулсан гэх мэт түүний нэр холбогдсон хэргүүд ч ил болсоор байгаа.
2016 онд Засгийн газрын тогтоолоор Хөх хотын Ерөнхий консулаар томилогдсон тэрбээр албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр удаа дараа нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, тэрбээр тансаг зэрэглэлийн дөрвөн автомашиныг тус улсад хууль бусаар нэвтрүүлсэн байдаг. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд илгээсэн албан бичигт “Монголоос ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх дөрвөн автомашиныг БНХАУ-ын иргэд худалдан авч, урт хугацаагаар ашиглаж байсан бөгөөд Д.Мөнх-Эрдэнэ дундаас нь ашиг авч байсан нь тогтоогдож, АТГ-т шалгагдаж байгаа аж.
Б.ЖАРГАЛСАЙХАНТАЙ ЗОДОЛДОЖ “ОД” БОЛОВ

“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр Б.Жаргалсайхантай нүүр тулсан даруйдаа зодолдож, сөргөлдөж эхлэв. Учир нь Б.Жаргалсайхан түүнийг ам нээх бүрдээ хүн доромжилдог чи хэн бэ, чамаас айхгүй шүү хэмээн гар утсыг нь унагаасан бичлэгийг олон нийтэд үзэж, хэсэг талцал бий болгосон билээ. Тэрбээр Б.Жаргалсайхан надад ясаа хэмхлүүлэхээс айгаад орчихлоо хэмээн лайваа үргэлжлүүлж, удалгүй олон танил жүжигчид Б.Жаргалсайханд Д.Мөнх-Эрдэнийг хэрхэн цохих байсан тухай зөвлөгөө өгч, бичлэг хийж байсныг та бүхэн санаж байгаа биз. Д.Мөнх-Эрдэнэ амныхаа зоргоор ярьж, лайв хийж байгаа нь сайн мөр дагуулж байгаа болов уу.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ ХҮҮХЭН ЗУУЧИЛДАГ НЬ БАТАЛГААТАЙ БОЛЖ, ӨӨРӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ
(1).jpg)
Түүнийг лайв хийж, сайд, дарга нарын хаалга татаж явахад нь өөрийнх нь хүүхэн зардаг тухай бичлэг олон нийтэд ил болж байсан. Тэрбээр тус бичлэгийн талаар тайлбар мэдээлэл хийхдээ “Энэ бичлэг ноцтой юм биш Гэхдээ үнэн. 2014 оны бичлэг байсан шүү. Тухайн үед намайг хэн ч танидаггүй байсан болохоор тоогоогүй. Би 32, 33 хүртлээ архи ууж, шоуддаг байсан. Намайг согтуу байх үед хамт явж байсан хүмүүс бичлэг хийчихсэн байсан. Бид хоорондоо мөнгөний талаар ярьж байсан юм билээ. Тэгээд бил мөнгийг нь АТМ-ээс аваад өгье гэж байсан юм билээ. Гэтэл 2016 онд намайг Хөх хотод Ерөнхий консул байхад “Таны согтуурсан үедээ ярьсан” бичлэг байна гээд надаас 10 сая төгрөг нэхэж байсан. Тухайн үед нь би эхнэртээ хэлж ойлгуулаад, 10 сая төгрөгийг нь өгч байсан.
Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ЭРХЭЛСЭН АЖИЛ
| ЯАМ "ХЭСЭЖ", ЛАЙВААР “ТЭМЦСЭН” Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ 30 ХОНОГ БАРИВЧЛАХ ШАЛТГААН |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |