БОАЖ-ын шинэ сайдаар томилогдож буй Б.Бат-Эрдэнэтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг БОАЖ-ын шинэ сайдаар томилох шийдвэр гэнэтийн байв уу. Өмнө нь энэ тухай танд мэдэгдсэн үү?
-Гэнэтийн шийдвэр байлаа. Одоо чуулганы хуралдаанд орохоор хүлээгээд сууж байна. Дараа нь Ерөнхийлөгчтэй уулзана.
-Та сайдаар томилогдоод хамгийн эхэнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ. Утааг бууруулах гарц, боломжийг хэрхэн харж байна вэ?
-Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын асуудал өргөн хүрээг хамардаг. Зөвхөн агаарын бохирдлоор хэмжигдэхгүй. Гэхдээ жил бүрийн энэ үед утааны асуудал яригддаг. Өнгөрсөн хугацаанд “Таван толгой түлш” ХХК яаж их хэмжээгээр түлшээ үйлдвэрлэх вэ гэдэгт анхаарсан болохоос чанарын дэвшилтэд тулгуурласан судалгааг бага хийсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд техникийн шинэчлэл болон сайжруулсан шахмал түлшний орц найрлагатай холбоотой асуудлыг судлах нь чухал байна. Сайжруулсан шахмал түлшийг лабораторийн дүгнэлтээр стандартын шаардлага хангасан гэж гарч байгаа. Тэгэхээр стандарт нь ямар байна вэ гэдгийг харах ёстой. Үүнд хамгийн чухал асуудал байж болзошгүй. Мөн агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөртэй холбоотой асуудлууд бий. Зөвхөн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Агаарын бохирдлыг эх үүсвэрийг бий болгож буй автомашины утаа, халаалтын зуух, гэрийн зуух, дулааны цахилгаан станцын утаатай холбоотой асуудлыг судалж, анхаарч ажиллах хэрэгтэй байна. Гэх мэтчилэн технологийн шийдлүүд, шахмал түлшний орц найрлагатай холбоотой асуудалд анхаарч ажиллана.
-Нийслэлээс гадна аймгуудад утаа их байгаа. Орон нутагт хэрхэн анхаарч ажиллахаар байна вэ?
-Эрдэнэт, Дархан утаатай болсон. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээгээр Байгаль орчин аялал жуулчлалын салбарын асуудлыг харж болохгүй. Бүх түвшинд асуудлыг бүрэн шийдвэрлэх ёстой. Утааны асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэж, танилцаж, гол шийдвэрийг гаргах ёстой. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхантай агаар, хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах тухай ярилцаж шийдвэрлэнэ.
-Хамгийн эхэнд утааг буурах ажил хийнэ гэж ойлгож болох уу. Үүний хажуугаар ямар ажил хийх бол?
-Хамгийн түрүүнд утааг бууруулах ажил хийнэ гэж ойлгож болно. Мөн уушгинд сөргөөр нөлөөлдөг агаарын бохирдол бол тоос шороо, хог хаягдал байдаг. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тоос шороо их орж ирдэг. Энэ бүхнийг углуургаар нь шийдэж, ажил хэрэг болгоно. Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарна. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модыг байгальд тарихаас илүүтэйгээр Улаанбаатар хотын хэмжээнд айлын хашаанд тарих ажлыг сайн хийх ёстой. Гэр хороололд амьдарч байгаа айлуудын 90 хувь нь хашаандаа модгүй байна. Мөн 95 хувь нь нүхэн жорлонтой байгаа. Энэ нь хөрсний бохирдол бий болгож буй хамгийн том асуудал. Үүнийг яаралтай шийдэх ёстой байна.
| БОАЖ-ын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ: Хамгийн эхэнд утаа бууруулах ажил хийнэ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |