“Миний анхны цагаан толгой” нэртэй 4-6 насны хүүхдүүдэд зориулсан үсэг, амьтан, тоглоомтой багц ном гаргасан С.Ганболдтой ярилцлаа.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Сономын Ганболд гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. “Нийгмийн толь” сониноос ажлын гараагаа эхлүүлж байлаа. Мөн “Ардчилал” сонинд ажилласан. “Ногоон сэтгүүлч” төрийн бус байгууллагатай. Сэтгүүлчээр ажиллаж байхдаа "Байгаль орчны талаар илүү мэргэшиж бичье" гэж бодож тус байгууллагыг үүсгэсэн. Эхэндээ олон нийтэд экологийн боловсрол олгоё гэж боддог байсан. Харин дараа нь сэтгүүлчдээ "Байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэхгүй бол олон нийтэд буруу мэдээлэл өгдөг юм байна" гээд байгаль орчны чиглэлээр сургалт оруулдаг байсан. Тухайн үел байгаль орчны сэтгүүл зүйн шүүмж бичдэг сэтгүүлч цөөн байсан. Тиймээс сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудын багш нарыг оролцуулж байгаль орчин, уул уурхай чиглэлээр бичдэг сэтгүүлчдээр шүүмж бичүүлж, таван цуврал ном гаргаж байсан. Сүүлчийн үед сэтгүүлчийн ажлаасаа түр хөндийрч өөр ажил хийж байгаа ч "Ногоон сэтгүүлч" төрийн бус байгууллагын ажилтай холбоотой.

-“Миний анхны цагаан толгой” нэртэй цуврал ном яагаад гаргах болсон бэ?
-Хүүхдүүдэд үсэг нүдлүүлэхэд зориулсан ном гаргалаа. Хүүхдийн ном гаргах тухай эртнээс бодож байсан юм. Сургуульд орсон хүүхдүүд "Цар тахлын улмаас хичээлээ идэвхтэй хийж чадахгүй, үсгээ нүдэлж, уншиж чадахгүй байна" гэж сонсоод тус номыг "Хэвлэх, гаргах цаг нь болжээ" гэж өөрийгөө зоригжуулсан. Мөн "Хүүхдүүдэд байгаль орчны талаар мэдлэг өгөх хэрэгтэй юм байна. Харин ямар аргаар мэдлэг олгож, хүүхдүүдэд тусалах вэ" гэж боддог байсан. Үүний эхлэл нь "Миний анхны цагаан толгой" ном байлаа. Тус номыг гаргахын тулд өнгөрсөн хугацаанд судалгаа хийж, өөрийгөө бэлдсэн.
-"Миний цагаан толгой" номын ач холбогдол бусдаас ялгарах өнцлог нь юу вэ?
-Хүүхдийн боловсрол хоцрогдож байгаа энэ үед хүүхдүүд тоглож байхдаа үсгээ нүдэлж, амьтадтай танилцаж, мэдэж авах боломжтой. Хүүхдүүд гэртэй үсэг, тоогоо нүдэлж, аав, ээжтэйгээ хамт хичээхээс өөр аргагүй болсон. Тиймээс тоглоомын аргаар хүүхдүүдэд сонирхолтой байдлаар гэрээр нь хичээл зааж, үсгийг нь нүдлүүлж, амтдыг таниулах бүрэн боломжтой.
-Хүүхдүүд тоглоомын аргаар амархан нүдэлдэг, цээжилдэг гэдгийг та туршиж, судалж үзсэн үү?
-Би 1994 онд Улаанбаатар хотод оюутан болж ирсэн. Тухайн үед хүргэн ахындаа амьдардаг байлаа. Ахынх маань дөрөв, тав, зургаан настай гурван хүүхэдтэй байсан. Тэд нарыг оросын хуванцар үсгэн тоглоомоор тоглуулдаг байсан. Тэд нарт "К үсэг олоорой" гэхээр уралдаж маш хурдан олоод сурсан байсан. Тэгээд бүгд нэгдүгээр ангидаа үсгээ нүдэлчихсэн орж байсан юм. Үсгээ мэдчихсэн учир хичээлээ хийх сонирхолтой уншиж, бичих дуртай байдаг юм билээ. Тэгэхээр тоглоомын аргаар хүүхдийг сургах нь хамгийн сайн арга гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг шүү дээ.
-Номын бүтэц, агуулга юу вэ?
-Үсгээр дамжуулж амьтдыг таниулах, бичиж дадлагажуулах, амьтдын тухай шүлэг, үлгэр, тоглоомтой, зарим номонд бичил өгүүлэл, хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх хэсгээс бүрдэнэ. Шүлэг, үлгэрийг манай уран бүтээлчид тус номонд зориулж бичсэн учир дахин давтагдашгүй.
-Нэг багцад хэдэн ном орох вэ. Хэдэн төгрөгөөр худалдаанд гарч байгаа вэ?
-Нэг багцад долоон ном багтана. Дөрвөн багцдаа 35 үсгээ багтаасан байгаа. Нэг багц нь 10500, дөрвөн багц нь 42000 төгрөгийн үнэтэй. Бүх номын дэлгүүрт зарагдаж байгаа. Шинэ жилийн баяраар хүүхдүүдээ чихэр, ундаанаас илүү өөрт нь хэрэгтэй ном бэлэглэвэл илүү үнэ цэнтэй шүү гэдгийг эцэг, эхчүүдэд хэлье.
Та дахин хүүхдэд зориулсан ном гаргах уу?
-Цаашид дахин хүүхдийн ном гаргах төлөвлөгөөтэй байгаа.
| С.ГАНБОЛД: Хүүхэдтэйгээ муудалцахгүй үсэг зааж өгөх боломжтой боллоо |
|
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |