Хоёр жилийн өмнө Өмнөговь аймгийн Булган сумын малчин Н.Цэгмэд гуай малчдын уулзалтын үеэр
“Ундаа жүүснээс шүдээ хамгаал
Утас телевизээс нүдээ хамгаал
Ухаан бодлоо уралдуулж
Улсаа хөгжүүл” хэмээсэн нь олон нийтийн сүлжээгээр тарж, хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн билээ. Өдгөө 73 настай эмээгийн хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн, ач, зээгээ гар утаснаас хол байлгахын тулд ямар арга хэмжээ авдаг талаар ярилцсан юм.

-Сайхан өвөлжиж байна уу. Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу?
-Сайхан өвөлжиж байна. Намайг Намжилцэрэнгийн Цэвэгмэд гэдэг. Би 73 настай. Ээж, эгчтэйгээ өссөн. Аав минь намайг төрөөд удаагүй байхад бурхан болсон юм билээ. Багаасаа ээжийгээ ямар ажил хийнэ тэр бүхнийг нь дууриаж хийдэг байсан. Наймдугаар анги төгсөөд малчин болсон доо.
-Таны ярилцлага олон нийтийн сүлжээгээр тарж, “Онч үг, мэргэн эшлэл хэллээ” хэмээн шуугиулж байсан. Та бичлэгээ үзсэн үү?
-Хоёр жилийн өмнө өгсөн ярилцлага шүү дээ. Малчдын уулзалт зөвлөгөөн болоход хэлсэн үг байна. Тухайн үед өөрийнхөө цахим хуудаст шэйрлэж, нийтэлсэн. Хүмүүс зөвөөр хүлээж авсан бол болж дээ. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэг шиг зарим хүн надад дургүй л байдаг юм.
-“Ундаа, жүүснээс шүдээ хамгаал, утас, телевизээс нүдээ хамгаал, ухаан бодлоо уралдуулж, улсаа хөгжүүл” гэх үгийг та хэлье гэж хэлсэн үү, аяндаа хэлчихсэн үү?
-Уулзалтын үеэр сурвалжлагч юм асуухад нь хэлмээр санагдаад зориуд хэлчихсэн юм. Би өмнө нь гэртээ тэгээд л ярьдаг байсан юм. Тэгэхээр өвгөн минь “За, за чи битгий дэмий юм яриад бай” гэдэг байсан.
-Та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ. Гар утаснаас хол байлгахын тулд хэрхэн анхаардаг вэ?
-Сүүлчийн үед хүүхдүүд гар утсанд маш их донтож байгаа. Ялангуяа цар тахал гарснаас хойш хүүхдүүд хичээлээ хийхгүй гар утас бариад өнждөг болсон байна лээ. Би ач, зээгээ хараад аймгийн төвд амьдардаг. Би хүүхдүүдээ гар утаснаас хол байлгахын тулд шүлэг, ерөөл магтаал уншуулж, цээжлүүлэх дуртай. Хүүхдүүдээ амралтаараа гэр рүүгээ явахад нь “Дуу, шүлэг зохиогоорой” гэж сэдэв өгдөг. Тэгээд зохиосон шүлгийг нь гар утсаар ярихдаа сонсож, урам өгдөг юм. Тэгэхээр хүүхдүүд их дуртай байдаг. Зарим нь гайгүй сайхан бичсэн байдаг. Бүр уралдаан тэмцээнд шагналт байр эзэлнэ гээд бод. Хүүхдүүддээ “Бичсэн шүлгээ дандаа дэвтэртээ хадгалж байгаарай” гэж захидаг. Тэд ч биелүүлдэг. Хожим сөхөж харахад хийсэн бүтээсэн юмтай ч юм шиг сайхан санагдана шүү дээ. Бас хүүхдүүдээрээ шүлэг цээжлүүлдэг. Хүүхдүүд хожуу үеийн уран бүтээлчдийн шүлгийг амархан мартчихдаг. Харин Д.Нацагдоржийн “Миний нутаг”, “Миний хэнз хурга” зэрэг шүлгүүд 70, 80 настай хүний зүрх сэтгэлд хоногшиж байдаг. Энэ нь утга найруулга, эгшиглэнт чанартай холбоотой гэж боддог. Тийм болохоор тав, арав хоногийн настай дуу, шүлэг, кино үзэх хэрэггүй. Хүний сэтгэл, тархинд үлдэх юм уншиж, үзэж бай гэж захидаг юм. Хүүхдээ хэлд, хөлд орсон цагаас нь өөрт нь тохирсон ажлыг нь хийлгэдэг байсан. Харин одоо нийгэм өөрчлөгдөж эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ уйлахаар нь чимээгүй болгох гэж утсаа өгдөг. 10-аад жилийн өмнө хүүхдүүдээ телевиз, кинонд донтлоо гэдэг байсан. Одоо гар утсанд донтчихсон байна.
-Та багаасаа л цэцэн үгтэй байв уу. Таны удамд толгой, мөр холбож ярьдаг хүн бий юү?
-Би уран зохиолын ном унших дуртай байсан. Одоо ч түүх, шинжлэх ухаан, соёл уламжлалын талаар сонирхдог. Миний аав эрдэм мэдлэгтэй мундаг хүн байсан юм билээ. Би багаасаа бусдын хэлсэн зүйр үгийг амархан цээжилчихдэг байсан. Зүйр цэцэн үг бол сургаал шүү дээ. Хоёрхон үгээр бүхнийг илэрхийлж чаддаг гэж бодохоор агуу байгаа биз дээ. Тиймээс хүүхэд, залуусдаа "Сургаал зүйр үг сайн цээжилж бай, уран зохиолын ном сайн унш" гэж хэлдэг. Аливаа улс орныг эзлэн түрэмгийлж доош нь хийхийн тулд соёл, боловсрол хоёроор нь сөнөөдөг юм гэсэн. Тэгэхээр алсаас шидсэн чулуунд манайхан уначихаад байдаг юм болов уу гэж боддог.
-Та шүлэг, найраг бичдэг үү?
-Өнгөрсөн жил манай нутагт улаан ган болсон. Бас уул, усаа ухаж байгааг хараад маш их эмзэглэдэг. Тэгээд өөрийнхөө хэмжээнд шүлэг бичих гэж оролдсон юм. Өнгөрсөн жил малчдаа нүүгээд ирэхээр нь сэтгэлээ сэргээгээд шүлэг бичих гэж үзсэн. Түүнийгээ та бүхэнд сонирхуулъя.
| Н.ЦЭГМЭД: Ач, зээгээ гар утаснаас хол байлгахын тулд сэдэв өгч, шүлэг бичүүлдэг |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |