Зүүн Европт дэгдээ буй Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор Торонтогийн хөрөнгийн биржийн үндсэн индекс уналтад оржээ. Сүүлийн хэдэн сарын турш үндсэн индекс нь тогтмол нэгжтэй байсан Торонтогийн хөрөнгийн биржийн индекс 1.3 хувиар унаж, тус биржид бүртгэлтэй компаниудын хувьцаанд сөрөг нөлөө үзүүлээд байна.
Торонтогийн хөрөнгийн биржийн үндсэн индекс унасантай холбоотойгоор Канадын зах зээлд тус биржид бүртгэлтэй компаниудын эрчим хүчний бүлэг 4.5 хувиар, материалын бүлэг 3.1 хувиар буурчээ. Мөн зах зээл дэх зэсийн үнэ 2.5 хувиар, алтны үнэ 1.7 хувиар унасан байна.

Дэлхийн томоохон арилжаа, хувьцаа, үнэт цаасны корпорациудын “өлгий” болсон Торонтогийн хөрөнгийн бирж 160 жилийн түүхтэй. 1861 оны аравдугаар сарын 25-нд Торонтогийн хөрөнгийн бирж 13 компанийн бүртгэлтэйгээр үүсэн байгуулагдаж байв. Торонтогийн хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдсан цагаас хойш долоон жилийн дараа буюу 1868 онд 18 компанийн бүртгэлтэй болсон түүх 150 гаруй жил үргэлжилж, өдгөө Торонтогийн хөрөнгийн бирж дэлхийд зах зээлийн үнэлгээгээрээ 11 дүгээр байрт жагсах том бирж болж хөгжжээ.
2000-аад оны үеийг ерөнхийд нь Торонтогийн хөрөнгийн биржийн үе гэж нэрлэж болох аж. 2001 онд Торонтогийн хөрөнгийн бирж Канадын Венчур биржийг худалдан авсан. Улмаар тус бирж өөрийн үндсэн индексээ анх удаа 14 мянган нэгжээс дээш тоогоор арилжаалж байв.
Уг үйл явдлуудын дараа Лондонгийн хөрөнгийн биржээс Торонтогийн хөрөнгийн биржийн толгой компани нэгдэх тохиролцоонд хүрч, Торонтогийн хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд ам.доллар болсон юм.

2019 оны наймдугаар сарын байдлаар Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн тоо 1500 гарч, компаниудын зах зээлийн нийлбэр үнэлгээ 3.2 их наяд ам.долларт хүрчээ. Торонтогийн хөрөнгийн бирж 1977 онд 300 нийлмэл индекс гаргасан байдаг. Гэвч тус индекс нь S&P 500.2-той төстэй байсан учир 2002 онд уг хоёр индексийг нийлүүлж, гурав, зургаа, ес, 12 дугаар сард тэнцвэржүүлсэн байдаг. Гэсэн өдгөө Зүүн Европт үүсээд буй асуудалтай холбоотойгоор Торонтогийн хөрөнгийн биржийг итгэл “алдарч” байгаа гэнэ.
“2022 он гарснаас хойш газрын тосны үнэ буурч болзошгүй” гэх таамаглалтай холбоотойгоор Торонтогийн биржийн эрчим хүчний хувьцааны үнэ 3.5 хувиар өсөж, “Ensign Energy” компани 7.6 хувь, “Birchcliff Energy” 6.1 хувиар өсжээ. Энэ талаар олон улсын шинжээчид мэдэгдэхдээ “Ихэвчлэн үнэт цаасны компанийн төв болсон Торонтогийн хөрөнгийн бирж эрчим хүч, уул уурхайн салбарынхандаа анхаарч байгаа нь дайны үеийн зах зээлийг туулж гарахад дэм болно” гэж байна.

Монгол Улсaас Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ганц компани байдаг нь “Эрдэнэ Ресурс” ХХК.
“Эрдэнэс Ресурс” ХХК нь Торонтогйин хөрөнгийн биржид бүртгүүлсэн цагаасаа ч хойш Баянхонгор аймагт төвлөрөн судалгаа хийж, 2015 онд Баян Хөндийн ордыг нээн илрүүлсэн байдаг. Уг төсөлд эдийн засгийн тооцоолол, урьдчилсан болон нарийвчилсэн ТЭЗҮ-г боловсруулж, ажиллаж байгаа юм.

| Үндсэн индекс нь уналтад орсон Торонтогийн хөрөнгийн биржид гарах “гарц” нь юу байх вэ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |