Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.
-Дайн дажин хүндэрч асуудал хурцдахгүй бол алтны ханш огцом өсөлт үзүүлэхгүй. Америк Орос руу цэргээ оруулахгүй гээд мэдэгдчихсэн байгаа, төв банк нь хатуу бодлого барина гэдгээ зарлачихсан учраас алтны ханш өнөөдрийнхөөс унах магадлал бий.
-Одоогийн нөхцөл байдал эцэстээ хоёр том гүрний дайн болж хувирвал алтны ханш огцом цойлно.
-Эрсдэлээс хамгаалсан бүтээгдэхүүн гэдэг утгаараа алтны үнэ дайны үед дандаа өсөж байсан. Ам.долларын үнэ цэн алтаар баталгааждаг учраас АНУ энэ дайнд хэр гүн татагдаж орохоос алтны ханш өсөх эсэх нь хамаарна.
-Дайнаас болоод нүүрс, зэсийн үнэ уначих вий гэж санаа зовох шаардлагагүй. Ковидоос шалтгаалсан хил, боомтын гацаа гэх мэт асуудал л экспортын гарцад нөлөөлөх эрсдэлтэй. Ингээд харахаар дайнтай хамаатайгаар манай эдийн засагт огцом, том эрсдэлүүд үүсэх магадлал бага.
.jpg)
-Бид алтны дунд, урт хугацааны ханшийн чиглэлийг гаргая гэж зорьж яваа бол Америкийн төв банк хаачих гэж байгааг л анзаарах ёстой. Энэ бол жанжин шугам нь.
-Дайны нөхцөл илүү хүндэрч, урт хугацаанд үргэлжилбэл газрын тосны ханш дахиад өсөх нь ойлгомжтой. Тэгэхээр газрын тосны үнийн энэ өсөлт л манайд шууд утгаараа нөлөөлнө. Хэрвээ Путиныг ийм эмзэг үед нь харилцаандаа сэв суулгахуйц мэдэгдлүүдийг дотоодоосоо хийгээд байвал шатахууны нийлүүлэлтээ танах, хасах, таслах эрсдэлтэй.
-Бид цаашдаа нэг хөрштэй болчих юм биш байгаа гэсэн асуулт. Хойд хөршийн хувьд эдийн засгийн хүч нь улам сулрах эрсдэл рүү орчихлоо. Өөрөөр хэлбэл, нэг хөршийн маань нөлөө улам суларч, нөгөө хөршийн маань нөлөө илүү томроод байна л даа. Оросын тухайд Украин руу зоригтой шийдэмгий хөдөлж байгаа нь цаанаа том шалтгаантай байх. Хятадтай ярьсан тохиролцсон эдийн засгийн хамтын ажиллагаа бий учраас ингэж зориглосон болов уу.
.jpg)
-Хятадын удирдагч хийхийг хүссээр ирсэн үйлдлээ Путинээр хийлгээд хараад суугаа юм биш үү гэсэн хардлага төрж байна л даа. ЗХУ задрах үед Путин 39 настай, бүх итгэл үнэмшил нь социалист нийгмийн үед тогтчихсон байсан. Энэ хүний хувьд ЗХУ-ын задрал маш том ялагдал байсан нь тодорхой. Задарч салсан улсуудаа ямар нэгэн байдлаар буцааж авах сан гэсэн бодол санааны мухарт нь байсаар ирсэн, тэр санаагаа гүйцэлдүүлэхийн төлөө үйлдэл хийж байх шиг. Гэхдээ нөгөө талаас нь харвал хойд хөршийн удирдагч орчин үеийн эдийн засгийг сайн мэддэг хүний хувьд ардаа хамгаалагчтай байж л зоригтой хөдөлнө. Эдийн засгийг нь дампууруулчихгүй байлгах тохиролцоо байж таарна. Тэр нь Хятад гэж харагдаад байна л даа. Хятадын хувьд Путиныг эдийн засгаар нь дэмжээд өрөлт дэвэлтийг нь хараад сууж байя, амжилттай болбол өөрсдийнхөө эртнээс бодож явсныг ажил болгоё гэсэн бодолтой суугааг үгүйсгэх аргагүй. Тийм тохиролцоо хоёр хөршийн дунд хийгдсэн байх магадлалтай. Хэрвээ энэ таамаглал үнэн бол манай улсад урт хугацаандаа асар аюултай. Бидний хувьд ухаантай амьдрах цаг ирлээ л гэж харж байна.
-Дайны үед алт, ноолуур хоёроосоо л ахиу ам.доллар олох боломж байна. Ер нь ковидын үед ч тэр, дайны цагт ч тэр, хэцүү бэрх ямар ч үед овор хэмжээ маш бага хэрнээ өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүний экспорт л өгөөжөө өгдөг.

-Нээлттэй бүс байгуулаад ноолуурын бүх компанийг оруулчихвал энэ салбарын экспортоос тэрбум ам.доллар олох асуудал биш. Хятадтай харилцаагаа сайжруулж шинэ сувгууд нээх шаардлага бий.
| Шинжээч Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хоёр том гүрний асуудал дайн болж хувирвал алтны ханш огцом цойлно |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |