Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг болох аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өчигдөр ажиллаж эхэлсэн билээ. Оюу толгойн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор эдийн засагт хэрхэн нөлөөлж, ямар өөрчлөлт гарах талаар эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа.
-Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт ашиглалтад орсон. Урьдчилсан тооцооллоор “Баяжмалын хэмжээ гурав дахин нэмэгдэнэ” гэсэн. Үүнийг дагаад эдийн засаг хэрхэн сэргэх боломжтой вэ?
-Өнгөрсөн 2021 онд тус компани ил уурхайгаас 84.9 сая тонн хүдэр олборлож, 39.1 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулсан. Үүнээс 749.6 мянган тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэсэн байна. Дээрх баяжуулж гаргасан хүдэрт ногдож буй металлын агууламжаар нь тооцож үзвэл, нийт 163.0 мянган тонн зэс, 468.0 мянган унц алт, 977.0 мянган унц мөнгийг экспортод гаргасан байна.
Оюу толгой компани 2021 оны жилийн эцсийн дүнгээр бүх төрлийн татвар, хураамж, төлбөр хэлбэрээр 680.0 гаруй сая ам долларын буюу 2.0 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төлжээ. Оюу толгой компани нь 2010 оноос хойш өнгөрсөн 11 жилийн турш нийлбэр дүнгээр 3.6 тэрбум ам.долларыг улс, орон нутгийн төсөвт төлсөн байна.
Хүснэгт 1. Оюу толгой орд газрын 2021 оны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтүүд


-Өчигдөр Оюу толгойн 2.4 ам долларыг тэглэсэн. Энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Өчигдөр “Рио-Тинто” компанийн зүгээс Оюу толгойн далд уурхайн санхүүжилттэй холбоотой Монгол Улсын Засгийн газарт бүртгэгдсэн нийт 2.363.0 сая ам долларын өрийг хүчингүй болгосон батламж бичгийг “Эрдэнэс Оюу толгой” компанид гардуулан өгсөн. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар болон “Рио-Тинто” компанийн хооронд үүссэн олон жилийн маргаантай асуудал шийдэгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын өр 2.3 тэрбум ам доллароор буурч, Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдол бүхий далд уурхайн төсөл цаашид саадгүй үргэлжлэхээр болж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид, Олон улсын банк санхүүгийн байгууллагынханд өгч байгаа сайн мэдээ. Хэрэв далд уурхай бэлтгэл ажиллагаа энэ байдлаар саадгүй үргэлжилж хүдрийн олборлолтыг эхлүүлж чадвал Монгол Улсын зээлжих зэрэглэлд нааштай нөлөө үзүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг эерэг болгох боломжтой юм.

-Оюу толгойн орд газар 2021 онд хэдий хэмжээний баяжмал боловсруулсан байна вэ?
-2020 онд шинэчлэн боловсруулсан ТЭЗҮ-гээс үзвэл Оюу толгойн Хьюго Даммит гэсэн гүний уурхайн нийт хүдрийн нөөц нь 400.0 сая тонн юм. Үүнээс хүдэр дэх металлын агууламжаар тооцож үзвэл, тус орд газарт нийт 6.0 сая тонн зэс, 3.8 сая унц алт, 40.0 сая унц мөнгө агуулагдаж байна гэж геологичид үнэлсэн байна. Энэхүү гүний орд газарт бус металлын хүдрийг 2023 оноос эхлэн цаашид 40 гаруй жилийн хугацаанд олборлох боломжтой ажээ. 2021 оны жилийн эцсийн дүнгээр Оюу толгойн компани нь бүх төрлийн татвар, хураамж, төлбөр хэлбэрээр 680.0 гаруй сая ам долларын буюу 2.0 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төлжээ.
Оюу толгойн гүний уурхайн эхний тэсэлгээг хийх ёслолын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ “Цаашид гүний уурхайн олборлолт эхэлж, газрын гүнээс гаргасан хүдрийг боловсруулан экспортод гаргаснаар тус компанийн улс, орон нутгийн төсөвт төлөх татвар хураамж жилдээ гурав дахин нэмэгдэх боломжтой” гэсэн.
-Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог гэсэн. Гүний уурхайгаас олборлох хүдэр ямар агууламжтай байдаг вэ?
-Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Гүний уурхайд хамгийн их агуулгатай хүдэр байдаг. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд дээгүүр тооцогддог. Гүний уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агууламжтай. Гүний уурхайг хоёр ээлжээр 365 өдөр ажиллуулдаг. Мөн Оюун толгойн уурхайтай холбоотой тоон мэдээллээр,
| Н.ЭНХБАЯР: Манай улсын өр 2.3 тэрбум ам.доллароор буурч, олон улсын санхүүгийн байгууллагад эерэг нөлөө үзүүллээ |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |