Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр эдийн засгийн нөхцөл байдал инфляцийн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын өнөөдрийн хурлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлийн талаар хэлэлцлээ. Гуравдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 3.1 их наяд төгрөгийг иргэдэд олгосон байна. Зээл олголт бидний төсөөлснөөс илүү хүртээмж сайтай, хурдтай байна. Зээл олголтын эцсийн зорилго бол ажлын байрыг хамгаалах, улмаар эдийн засгийг дэмжих юм. 10 их наядын цогц төлөвлөгөө энэ үүргээ сайн биелүүлж байна гэж үзэж байгаа.
Иргэдэд олгосон 3.1 их наяд төгрөгийн зээлийн хүрээнд 204290 ажлын байрыг хамгаалж чадсан байна. Уг хөтөлбөр анх хэрэгжиж эхлэхэд 120 мянган ажлын байрыг дэмжих буюу хамгаалах зорилготой байсан. Тодруулбал, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд 22 мянга гаруй зээлдэгчид 1.7 их наяд төгрөг олгож, 91582 мянга гаруй ажлын байрыг хамгаалсан. Ипотекийн зээлийн хөтөлбөрт 6917 өрхөд 512 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Уг хөтөлбөрүүд эдийн засгаа дэмжихэд хэрхэн нөлөөлсөн талаарх цөөн тоо дурдъя. Эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн байна. Цэвэр өсөлт нь гурван хувь. Энэ өсөлтийг хадгалж чадвал оны эцэст эдийн засгийн өсөлт 6.5 хувьтай байх зорилгоо биелүүлж чадна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 886 тэрбум буюу 2019 онтой харьцуулахад 12 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар нэмэгджээ. Энэ бол аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт 50 хувиар сайжирсан үзүүлэлт юм. АМНАТ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 135 хувиар өссөн. Гэхдээ АМНАТ-аас орж ирж буй орлого шууд төсөв рүү ордоггүй. Хуулиараа Ирээдүйн өв саян болон Тогтворжуулалтын санд хуримтлагддаг байгаа.
Оны эцэс хүртэл улсын төсөвт тулгарах эрсдэл багагүй бий. Өнгөрсөн Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтод ачаа бараа тээвэрлэлт саатсан. Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Замын-Үүдэд ачаа тээврээ төмөр замаар авлаа. Цар тахал болог гадаад худалдааны саатлаас болж инфляцид нөлөө үүсч байна. Иймд Засгийн газраас инфляцийн өсөлтийг бууруулах сорилт бидний өмнө байна” хэмээн ярилаа.
| Б.ЖАВХЛАН: 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 3.1 их наяд төгрөгийн зээл гаргаж, 204 мянган ажлын байр хамгааллаа |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |