Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 24-нд иргэдээс нийт 311 дуудлага ирүүлжээ. Үүний 104 буюу 33.4 хувь нь машин ачилт, 49 буюу 15.7 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл эзэлж байна. Мөн иргэд коронавирусийн вакцины үр дүн, аюулгүй байдлын талаар асуух нь түгээмэл байгаа аж. Иймд Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвөөс иргэдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Вакцин хийлгэхэд насны хязгаар байгаа юу?
-Баталгаажсан вакцинуудыг 18-аас дээш насны хүмүүст хийнэ.
-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?
-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох эсэх талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна.
-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?
-Хөхүүл эмэгтэйд вакцин хийвэл ямар үр дүн, нөлөө үзүүлэх талаар судлаагүй байна.
-Дархлаа суларсан эсвэл дархлааны эмгэг өвчтэй хүмүүст вакцин хийх үү?
-Вакцины эсрэг заалт байхгүй бол эдгээр хүнд вакцин хийж болно.
-Вакцин хийлгээд гэртээ харьсаны дараа хариу урвал, бие тавгүйрхэх шинж илэрвэл би хаана хандах вэ?
-Вакцин хийлгэсний дараа бие тавгүйрхэх шинж илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад хандана. Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, булчин өвдөх зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр нь 2-3 хоногт аяндаа зүгээр болох юм. Зовиур тэсэхээргүй үргэлжилбэл өвчин намдаах эм болон лаа хийж болно.
-Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд маш хүнд урвал илэрч хүн ухаан алдаж унасан тохиолдлуудын талаар сонссон. Ийм тохиолдол гарвал арга хэмжээ авах боломжтой юу?
-Вакцин хийлгэснээс хойш хэдэн минутын дараа ноцтой харшлын урвал, тухайлбал, анафилакс зэрэг ховор тохиолддог боловч ямар ч вакцины үед гарч болно. Тиймээс вакцинжуулалтын цэг бүрд анафилаксийн шокийг таних, хариу арга хэмжээ авах чадвартай яаралтай тусламжийн эмч, сувилагч нар ажиллаж байна. Мөн хүнд урвал гарсан үед эм тариа бүхий эмнэлгийн багцыг бэлтгэсэн байгаа. Хүнд хэлбэрийн харшлын урвал гарах үед яаралтай тусламж үзүүлэх зорилгоор вакцин хийлгэсний дараа хүн бүр 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрсдийгөө ажиглах хэрэгтэй.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
| “Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох эсэх нь тодорхой болоогүй байна” |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |