Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын утсанд өчигдөр буюу гуравдугаар сарын 18-нд 305 дуудлага ирүүлжээ. Уг дуудлагын 119 буюу 39 хувь нь машин ачилт, 53 буюу 17.4 хувь нь төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаар лавлажээ. Мөн иргэд коронавирусийн вакцины үр дүн, аюулгүй байдлын талаар асуух нь түгээмэл байгаа аж. Иймд Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвөөс иргэдийн асуултад дараах хариултыг өглөө.
-"Ковид-19"-ийн халдвар аваад эдгэрсний дараах дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа хоёрын аль нь илүү удаан хугацаанд хамгаалах вэ?
-Халдвар аваад эдгэрсний дараах буюу байгалийн дархлаа нь хэр удаан хамгаалах вэ гэдэг нь өвчин бүрийн хувьд ялгаатай байдаг. Мөн хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Тиймээс коронавирус нь шинэ төрлийн вирус тул байгалийн дархлаа хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах магадлал маш бага байна гэж үзэж байгаа. Вакцин хийлгэсний дараа хэр удаан халдвараас хамгаалах вэ гэдгийг одоогоор бас хэлэх боломжгүй.
-Хүн амын хэдэн хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтох вэ. Сүргийн дархлаа гэж юу вэ?
-Одоогоор эрдэмтэд хүн амын хэдэн хувь нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэхэд энэ өвчний эсрэг сүргийн дархлаа тогтох вэ гэдгийг сайн судалж тогтоогоогүй байна. Сүргийн дархлаа гэдэг нь хүн амын ихэнх нь вакцинд хамрагдсанаар халдварт өвчин тархахад бэрхшээлтэй болж байгааг хэлдэг. Жишээлбэл, хэрэв та улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (УГУ/MMR) вакцины хоёр тунг авсан бол хүн амын дунд улаанбурхан өвчин гарч байвал та энэ өвчнөөр өвчлөхгүй бас өөр хүнд дамжуулахгүй. Халдварын гинжин хэлхээний энэхүү тасалдал нь өвчнийг үр дүнтэй зогсоох боломжийг бий болгоно. Хүн амын дундах сүргийн дархлаа нь шинэ төрсөн нярай, өндөр настан, дархлаа султай хүмүүс зэрэг халдварт өвчинд онцгой өртөмтгий хүмүүсийг хамгаалдаг. Гэхдээ энэхүү сүргийн дархлаа нь тухайн орон нутагт хангалттай тооны хүмүүс вакцин хийлгэсэн тохиолдолд л үр дүнгээ өгдөг. Вакцин хийлгэх шаардлагатай хүн амын эзлэх хувь нь тухайн өвчин хэр зэрэг халдварлаж байгаагаас хамаарч халдварт өвчин тус бүрд өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, улаанбурхан өвчний эсрэг сүргийн дархлааг бий болгохын тулд хүн амын 95 хувь нь уг вакцинд хамрагдах шаардлагатай байдаг.
-Вакцин хийлгэхэд мөнгө төлөх үү?
-Монгол Улсын Засгийн газраас вакцины үнийг төлж байгаа бөгөөд вакциныг үнэ төлбөргүй.
-мРНХ вакцин хийлгэснээр ДНХ буюу генд ямар нэг өөрчлөлт орох уу?
-мРНХ (mRNA) нь уургийн жижигхэн хэсгийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгийг заагч юм. Тиймээс мРНХ нь хүний генийн материал болох ДНХ-г өөрчлөх боломжгүй юм. "Ковид-19"-ийн вакцинд байгаа мРНХ нь хүний генийн материал болох ДНХ байрладаг эсийн нуклеотидад нэвтэрч ордоггүй. Иймээс мРНХ нь ДНХ-г гэмтээх, нөлөөлөх боломжгүй юм.
| Коронавирусийн эсрэг вакцин нь генд нөлөөлөхгүй |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |