Их Британийн Оксфордын их сургуулийн үйлдвэрлэж буй АстраЗенека нь ДЭМБ-аас яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл авсан коронавирусийн хоёр дахь вакцин юм. Энэхүү вакциныг Их Британийн Оксфордын их сургууль болон Швед Улсын АстраЗенека компани хамтарч, Оксфордын их сургуулийн лабораторид бүтээсэн. Вакциныг эрүүл мэндийн байдал тогтвортой, ямар нэг архаг хууч өвчингүй, 18-аас дээш насны хүмүүст тарьж буй.
АстраЗенека вакциныг “Ковид-19” халдварын эсрэг 63-92 хувийн нөлөө үзүүлж байгааг анхны туршилтаар тогтоосон. Тухайн вакцины эхний тунг тариулахад коронавирусийн бусад вакцины адилаар халуурах, толгой өвдөх, сульдах зэрэг сөрөг нөлөө илэрнэ. Вакцины эхний тун хүний биед 61.7 хувийн нөлөө үзүүлэх бөгөөд эхний тунг тариулснаас 22 хоногийн дараа хоёр дахь тунг тарих юм. Хоёр дахь тун нь 91.7 хувийн эерэг нөлөө үзүүлэх бөгөөд вакцинжуулалтад бүрэн хамрагдсанаас хойш 12 хүртэлх долоо хоног коронавирусээс хамгаалах аж. АстраЗенека вакциныг хөргөгчний хэвийн хэмд зургаан сар хүртэлх хугацаагаар хадгалж, ашиглах боломжтой.

Дэлхийн 32 гаруй оронд дэлгэрээд буй B.1.351 буюу Өмнөд Африкийн коронавирусийн шинэ хувилбарын эсрэг АстраЗенека вакцин хамгийн бага нөлөө үзүүлж байгаа гэнэ. Өмнөд Африкийн Витватерсрандын их сургуулийн вирус судлаач Шабир Мадхи “Коронавирусийн эсрэг вакцинууд шинэ төрлийн мутацийн эсрэг туршилтад орж байгаа. Бид цаашид коронавирусийн шинэ хувилбарын эсрэг АстраЗенека вакциныг ашиглах талаар бодож үзэх хэрэгтэй” гэв. Харин Их Британийн Брайтоны их сургуулийн биоанагаахын шинжлэх ухааны мэргэжилтэн Сара Питт “Вакцин нь коронавирусийн шинэ хувилбарын эсрэг бага нөлөө үзүүлж байгаа нь найдваргүй гэсэн үг биш” хэмээсэн юм. Их Британи Улсад дэлгэрсэн Өмнөд Африкийн мутациар халдварласан 147 тохиолдлыг илрүүлж, АстраЗенека вакциныг тарьсан гэх мэдээлэл бий. Гэвч дэлхий даяар ашиглаж буй коронавирусийн вакцинууд дотроос АстраЗенека вакцин коронавирусийн мутацийн эсрэг хамгийн бага нөлөө үзүүлээд байгаа юм.

| Энэтхэг Улсаас тусламжаар өгсөн АстраЗенека вакцины давуу болон сул тал |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |