БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, зургаан сая юань буюу 2.6 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий дөрөв дэх удаагийн буцалтгүй тусламжийг хүлээлцэх арга хэмжээ 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгуулагдав. Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Буцалтгүй тусламжийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс БНХАУ-ын зүгээс ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд КОВИД-19 халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппарат болох Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусын нуклейн хүчлийг ялгагч аппаратыг тэдгээрийн оношлуур, ялгагч багцын хамт, мөн хувийн хамгаалах хэрэгслийг удаа дараа хүлээлгэн өгсөн нь Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлж талархал илэрхийллээ
Үүний зэрэгцээ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун КОВИД-19 халдварын эсрэг Синофарм үйлдвэрийн Веросел вакциныг хандивласан нь зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах ажлыг эхлүүлж, улмаар насанд хүрсэн нийт иргэдийг үе шаттайгаар вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон хэлэв. Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод ялангуяа вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж, цаашид богино хугацаанд үр дүнд хүрч, цар тахлыг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ. Арга хэмжээний үеэр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурлаа.
| Ковид-19 халдвараас сэргийлэхэд зориулсан буцалтгүй тусламжийг хүлээлцэх арга хэмжээ зохион байгууллаа |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |