Цаас, харандаа, дэвтэр, сэтгүүл, баглаа боодол, хаалга, ширээ сандал болон бусад тавилга, завь, гүүр, барилга байшин гээд дурдаад дуусашгүй бидний өдөр тутмын амьдралд шаардлагатай дийлэнх зүйлийг модгүйгээр төсөөлшгүй. Хүн төрөлхтөн эрт үеэс модны тусламжтайгаар туршилтуудыг хийж, түүнийг урлаж олон олон нээлтүүдийг хийсээр, түүхийг бүтээсээр шинэ шийдэл, технологийн дэвшлүүдийг бий болгосон билээ.
Гэвч мод зөвхөн хүмүүсийн хэрэглээнд зориулагдаж, тайруулж, огтлуулж, бараа бүтээгдэхүүн болохоор бүтээгдээгүйг бид бараг мартах шахжээ. “Модоо хайрлан хамгаалъя” гэх уриалга зөвлөмжүүд багагүй бий ч жил бүр дэлхий даяар секунд бүрт нэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх ой мод үгүй болж, сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн хуурай газрын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хамгийн том ой болох Амазон ойн 20 хувь нь үгүй болсон нь харамсалтай. Гэхдээ энэ нь зөвхөн ой мод устсан тухай асуудал биш юм. Мод байгалийн тэнцвэрт байдлыг хангаж, ус чийгийн тэнцвэрийг барьж, агаарыг цэвэршүүлж, хорхой шавьж, амьтад ургамлын гэр болдог, байгаль эхийн үнэт бүтээл. Хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин нь ой мод байдаг ч тэдний гэр болсон ой мод устсаны улмаас жилд 10,000-100,000 зүйлийн ургамал, амьтан устаж үгүй болж байгаа тухай “Global Warming” сануулжээ.
Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийн эрх ашгийн төлөө бусад амьтдын амьдрах орчин болсон модыг үгүй хийснээр дэлхий дээрх амьтдын төрөл зүйл багассаар, мод тэнцвэрийг нь хадгалах чухал үүрэгтэй гол мөрөн ширгэж, цөлжилт хурдацтай явагдаж, цэвэр усны хангамж хомсдож, эргээд өөрсдийн ундны усны хэрэглээ, эрүүл мэнд, аж төрөх байдалд өөрсдөө заналхийлсээр багагүй хугацаа өнгөрчээ.
Нэг ширхэг мод ургахын тулд 50-60 жил шаардлагатай байдаг ба нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч буюу 2 хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг. Манай улсын хувьд 2 жилийн өмнөх судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн ердөө 8 хүрэхгүй хувь нь модоор бүрхэгдсэн талбайтай бол 92 хувь нь ямар ч модгүй тухай судлаачид бичиж тэмдэглэж байжээ. Харамсалтай нь Монгол оронд сүүлийн 5 жилд жил бүр 100-200 мянган га газрын ой устаж байгаа бөгөөд ойн хомсдлын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйг Panda.org сайтад онцолсон байна.
Дэлхий дээр нэг ч модгүй бол яах бол?
Аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад дэлхий дээрх моддын тэн хагас нь устаж үгүй болсон ба үлдсэн мод, ургамлын 30 хувь нь л дэлхийн хуурайн газрыг бүрхэж байгаа ажээ. Өнөөдөр дэлхий дээр нийт 3.04 их наяд мод байгаа ч жил бүр 15 тэрбум мод устаж үгүй болсоор байгаа юм. Энэ хэвээр байвал манай дэлхий ердөө 200 жилийн дотор ямар ч модгүй болох тооцоо байна. Хэрэв дэлхий дээрх бүх мод устаж үгүй болбол амьд амьтдын амьдрал цаашид оршин тогтнох боломжгүйд хүрч болзошгүй юм. Учир нь хүчилтөрөгчгүйгээр хүн амьсгалах боломжгүй. Харин мод, ургамал нь агаар бохирдуулагч нүүрсхүчлийн хийг агаараас өөртөө хамгийн ихээр шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулснаар бидний амьсгалыг тэтгэдэг дэлхийн уушги, байгалийн эмч юм.
Бид яагаад модыг хайрлан хамгаалах ёстой вэ?
Тиймээс байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч эм болсон моддоо хайрлан хамгаалж, энгийн хэрнээ байгаль дэлхийд оруулж буй үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.
#ДэлхийгээХайрлая #ГоломтБанк
| Дэлхий дээр нэг ч мод байхгүй бол юу болох вэ? |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |