• Өнөөдөр 2026-03-21

КРИШИМА ЛХАГВАСҮРЭН МОНГОЛЫН СҮМОЧДЫН 104 ДЭХ ТҮРҮҮГ АВЛАА

       Японы мэргэжлийн сүмо бөхийн “Харү” башё 14 дэх өдрөө болж, Монголын сүмоч Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэв. Тэрбээр өнөөдөр  Украины озеки Аонишикийд унасан хэдий ч түүний араас нэхэж байсан ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн болон Котошохо нар унасан юм. Ийнхүү Киришима Б.Лхагвасүрэн башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангав. Б.Лхагвасүрэн мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны түрүүгээ гурав болголоо. Мөн Монголын сүмочдын 104 дэх түрүү энэ болж байна.

Монгол сүмочдын түрүү:

Хакүхо М.Даваажаргал (45)

Асашёорюү Д.Дагвадорж (25)

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10)

Харүмафүжи Д.Бямбадорж (9)

Какирюү М.Ананд (6)

Киришима Б.Лхагвасүрэн (3)

Тамаваши Б.Мөнх-Оргил (2)

Хошёорюү С.Бямбасүрэн (2)

Кекүтэнхо Н.Цэвэгням (1)

Ичиножёо А. Ичинноров (1).


 

 


КРИШИМА ЛХАГВАСҮРЭН МОНГОЛЫН СҮМОЧДЫН 104 ДЭХ ТҮРҮҮГ АВЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188