• Өнөөдөр 2026-03-21

Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана

   Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын цуврал “Тбилис-2026 Гранд слам”  тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тус “Их дуулга” тэмцээн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн “В” хэсгийг ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн тэргүүлэн барилдлаа.

   Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны тамирчин Marjona NURULLOEVA ялсан. Гуравдугаар тойрогт Францын Gaetane DEBERDT-ийг ялж, “В” хэсгийн аварга болсон.

   Улмаар шөвгийн дөрвийн барилдаанд Японы Haruka KAJU хожигдож, хүрэл медалийн төлөө үдшийн 21:50 цагаас Хорватын Iva OBERAN-тай барилдахаар боллоо. Тус жингийн алтан медалийн төлөө Японы Haruka KAJU, Нидерландын Joanne VAN LIESHOUT нар өрсөлдөнө.

 


Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188