Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд 2025 оноо амжилт бүтээл арвин үдэж байна. Тодруулбал, улс, орон нутгийн хэмжээнд салбар бүрдээ манлайлсан бүтцийн нэгжүүд, шилдэг удирдлагуудад, өнөөдөр болсон удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний өмнө баяр хүргэж амжилт хүслээ. Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт Дотоодын цэргийн 816-р анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд хамт олонд нь баяр хүргэсэн юм. Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат Монгол Улсын Бизнесийн тэргүүний санхүүч, мөн Гэрээт Цагдаагийн тасгийн дарга Н.Бямбадорж Хурандаа цолоор тус тус шагнагдсанд үйлдвэрийн удирдлагууд баяр хүргэлээ. Хоёр долоо хоногийн дараа шинэ оноо угтах хариуцлагатай цаг мөч ирээд байна. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврууд бүрэн биелж явааг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газраас мэдээлж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан.
ОНЫ ЭЦЭСТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮХ ҮЗҮҮЛЭЛТ ЗУУГААС ДЭЭШ ХУВИАР БИЕЛНЭ
Тайлант хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажиллалаа. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар, механикийн завод, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цех зэрэг үйлдвэрлэлийн болон нийгмийн бүтцийн нэгжийн удирдлагууд үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, машин, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдэж, оны үлдсэн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелэх боломжтойг мэдээллээ. 2025 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэл болон эдийн засгийн хувьд зардал багатай, үр ашигтай, эрүүл ахуйн шаардлага хангасан машин тоног төхөөрөмжийг сонгон, хугацаанаас нь өмнө нийлүүлж, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Уулын цул гаргалтад анхааран аюулгүйн нөөцөө сайтар бүрдүүлж, оны эхний хагас жилд гаргасан амжилтаа хоёр дахь хагаст ахиулан биелүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Оны эцэст үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтүүд зуугаас дээш хувиар биелнэ.
ТӨЛӨВЛӨЛТДӨӨ АНХААРАХ НЬ БАРАА МАТЕРИАЛЫН ҮЛДЭГДЭЛГҮЙ АЖИЛЛАХЫН ҮНДЭС
Улсын онцгой комисс өнгөрсөн өдрүүдэд хуралдаж, салбар, чиглэл бүрээр үүрэг даалгавар өгсөн. Улсын хэмжээнд зудын гамшгийн байдалтай байгаа учир хөдөө орон нутгийн иргэд, хүүхэд багачууддаа тавих анхаарал, хяналтыг дээшлүүлэх, мөн хүйтний эрч чангарч, цас ихээр орох төлөвтэй тул Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хиймэл нуурын ус болон техникийн усны хөлдөлт, усан хангамж дээр онцгой анхаарахыг үүрэг болголоо. Мөн техникийн болон хүн хүчний бэлэн байдлыг хангах үүрэг чиглэлийн дагуу Төвийн болон Хойд бүсийн зарим аймгууд, үүнд Орхон аймаг багтсан тул бэлтгэл ажлыг сайтар хангахыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар анхааруулсныг Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээллээ. "Бараа материалын үлдэгдлийг бууруулах ажлын хэсэг” байгуулан төлөвлөлт дээр анхаарч, ирэх оны Бизнес төлөвлөгөөний төлөвлөлтөд нарийвчлан оруулж ажиллах шаардлагатайг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон ажлын хэсгийнхэнд анхааруулснаар даваа гаргийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО