Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 35 айлын газрыг чөлөөлөөд байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Гандангийн дэнжийн гэр хорооллын болон инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж, айл өрхүүдийн газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Гандангийн дэнжид 1300 орчим өрх бий. Үүнээс инженерийн шугам сүлжээнд огт холбогдоогүй, галлагаатай 550 айл байна. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл бол галлагаатай айл өрхүүдийн газрыг чөлөөлж, шинээр дахин төлөвлөх байдаг. Иймээс төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхүүдийн газрыг үнэ тохирон чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Энэ жил 55 нэгж талбарыг чөлөөлөхөөс одоогийн байдлаар 35 нэгж талбарыг чөлөөлөөд байна. 12 нэгж талбарт үнэлгээ хийлгэсэн бол найман айлтай уулзаж амжаагүй байна. Энэ жилдээ 55 айлтай газар чөлөөлөлтийн гэрээ хэлцэл хийж дуусгахаар төлөвлөж байна. Хоёр айл татгалзсан байна. Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр, агаар, орчны бохирдолгүй болгоё гэвэл хотоос дэвшүүлж буй газар чөлөөлөх ажилд нэгдээсэй гэж хүсэж байна. Бид чөлөөлсөн газарт барилга байгууламж барихгүй. Харин ногоон байгууламж бүхий зурвас үүсгэж, тохижуулна. Тохижилт хийснээр Урт цагаанаас Гандангийн зүүн хаалга хүртэл явган зорчигчид автомашины хөдөлгөөнтэй давхцалгүйгээр зорчих боломжтой болно” гэв.
Мөн хотын дарга Х.Нямбаатар үргэлжлүүлэн, “Цаашид бид Улаанбаатар хотод гэр хороолол орчмын газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ. Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмыг ирэх жил тохижуулна. Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчимд 236 нэгж талбар чөлөөлөхөөс гурван айл үлдээд байна. Сонгинохайрхан дүүргийн 4, 8, 9, 10, 41 дүгээр хороодод газар чөлөөлөлт эрчимтэй үргэлжилж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж хүсэж байна. Сүүлийн 20 гаруй жил төлөвлөлтгүй барилгажилт явагдсанд иргэд ихээр бухимдаж байгаа. Бид энэ алдаагаа засаж Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-д өргөн барьсан. Үүнийг баталбал төлөвлөгөөний дагуу гэр хороолол болоод замбараагүй барилгажсан хэсгийг чөлөөлөх ажлууд хийнэ. Ирэх жил бид Чингэлтэй дүүргийн Зургаан буудлаас наашаа газруудыг чөлөөлнө. Мөн Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа орчмын газар чөлөөлөлтийг хийнэ. Баянзүрх дүүрэгт Цайз, Шархад орчимд газар чөлөөлөлт хийнэ. Яармагийн 34 дүгээр сургууль орчмын газар чөлөөлөлтийн төлөвлөгөө гарсан. Нийслэлээс хэрэгжүүлж буй газар чөлөөлөлтийн аянд нэгдэхийг хүсье. Хот газар чөлөөлөлтийн сангийн хуультай болсон. Урт хугацаатай төслөөр баригдсан орон сууцуудыг худалдан борлуулсан мөнгө энэ санд төвлөрнө. Бид газрыг чөлөөлөхдөө айл өрхүүдэд зах зээлийн жишиг үнийг санал болгож байгаа” гэдгийг хэллээ.
| Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |