УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачилгаар Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд өнөөдөр /2025.07.23/ нийт 100 орчим алба хаагчдад орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөгийг олгох “Батламж”-ийг гардуулан өглөө.
Тус хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй “Хүн төвтэй төр” нийгмийн хамгааллын шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахаар дэвшүүлсэн бодлогын хүрээнд хийгдэж буй 3 багц арга хэмжээний нэг юм. Батлан хамгаалахын сайд Д.Батлут хөтөлбөрт хамрагдаж тус буй бие бүрэлдэхүүн, алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ:
“Улсын хөгжил, салбарын хөгжлийг ярья гэвэл эхлээд хүний хөгжлийг ярих ёстой. Хүний хөгжил ярихын үндэс суурь нь нийгмийн хамгааллын асуудал мөн. Батлан хамгаалахын сайдаар томилогдохдоо, та бүхэнд “Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээн танилцуулж байсан бол өнөөдөр эхнээсээ ажил хэрэг болж байна. Энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхэд “Би биш бид” уриан дор БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд нэг баг болж, хамтын шийдвэрээр санаачилгатай ажилласны үр дүн байлаа” хэмээн онцлов.
Цаашид батлан хамгаалахын салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр нь зөвхөн орон сууцны урьдчилгаанаас гадна, ипотекийн зээлийн шаардлага хангасан ажилтан алба хаагчдад хүлээлт үүсгэлгүйгээр хамрагдахад дэмжлэг үзүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй алба хаагчийн гэр бүлд “Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-үүдээр үргэлжлэх юм.
Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй удирдлага, алба хаагчид оролцсон юм.
| БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЗАРИМ АЛБА ХААГЧДАД ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА БҮРДҮҮЛЭХЭД 20 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |