Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд 2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 5 сая тонн нүүрс худалдан авч төмөр замаар тээвэрлэхээр тохиролцсон. Засгийн газар хоорондын хэлэлцээр, гэрээний хэрэгжилт, нүүрс худалдан авалт, тээвэрлэлтийн явц, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин) ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн, 2025 ондоо багтаан 5 сая тонн нүүрс ачих бүрэн боломжтой, Чайна Энержи компани төмөр замын тээвэр, татан авалт, хилийн нэвтрүүлэлтэнд онцгой анхаарах, тээврийг нэмэгдүүлэх, нүүрснээс дээж авч, шинжилгээний хариу гарах хугацааг богиносгох ажлыг эрчимжүүлж ажиллах мөн уг ажлыг хоёр талаасаа хамтран шуурхай нягт уялдаатай ажиллах нөхцөл шаардлага нэн чухал байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн уулзалтын үеэр онцоллоо.
Чайна энержи Коксжих нүүрс (Тяньжин) ХХК-ийн Ерөнхий захирлын орлогч Сүн Руй Хай өнөөдрийн уулзалтаар яригдсан нүүрсний татан авалтыг нэмэгдүүлэх, дээж авч шинжилгээ хийх хугацааг хэмнэх, гуравдагч лабораторийн асуудлыг хоёр тал ярилцаж тохиролцсоны дагуу албан бичгээр баталгаажуулахыг онцоллоо. Мөн эрчим хүчний нүүрс худалдан авах, тээвэр зохицуулалтын ажлыг зэрэгцүүлэн явуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
| НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |